Thursday, March 28, 2013

Хүүхдээ хүнд алдах нь...



          
/Хүний дарсан зургаар хүүдэгнэхгүй ээ. Муухай ч гэсэн өөрийнхөө зурсан "Наран өөд инээмсэглэе" зургаа тавилаа. Удахгүй бусад зургаа бас солино оо/


          Таны хүүхдийг хэн нэгэн зүгээр л аваад явчихвал танд ямар мэдрэмж төрөх вэ? 10 сар тээж, хөл хүндийн зовлон, 2 яс салахын өвдөлт бас үртэй болсон аз жаргалыг дөнгөж мэдэрч байтал хэн нэгэн түүнийг чинь зүгээр л аваад явчихна. Өсч том болох, анхны шүд нь ургах, анх хэлэх үг зэргийг чи мэдрэхгүй, өөр хүн энэ бүгдийг мэдэрч бас хүүхэд тань том болоод тэр л хүний хөлийг хучиж, хоолыг зөөнө. Тийм ээ, би энэ мэдрэмжийг хүүхэдгүй атлаа саяхан мэдэрсэн юм. Тэр бол миний 10 хоног ажиллаж хөдөлмөрлөж, үнэт цаг, оюун ухаан, сэтгэл зүрх, хүч, нойр хоол, мөнгөө үрэн байж хийсэн бүтээлийг минь хэн нэгэн надаас зүгээр л авчихсан...
           Зохиогчийн эрх зөрчигдлөө, миний бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглалаа гэсэн мэдээ мэдээлэл, гомдол зөндөө л уншиж байсан. Тэр бүрийг хараад бие биенээсээ зөвшөөрөл авчих нь яана аа гэж хөнгөн бодоод өнгөрдөг байснаас сүр болгож тоодоггүй байлаа. Харин саяхан болсон энэ үйл явдлаас болж би хэд хоног дотроо хямарч явлаа. Гадуур хүн бүрийн ярианы сэдэв болоод байгаа энэ үйл явдлын үг үсэг бүрийг ямар их оюун ухаан зарж байж бичсэнийг, судалгаа хийх гэж утасны мөнгө минь урсан олон хүний алт шиг цагийг үрж үндэстэй дүгнэлт хийх гэж хэд хоног толгойгоо гашилгасныг ч тэд мэдэхгүй. Яг л хүүхдээ энхрийлэх мэт эцсийн цэгийг нь тавьтлаа би бусад бүх ажлаа умартан хаясансан. Бүтээл минь дууссан ч “Цагаасаа өмнө төрлөө. Түр хүлээ” гэсэн хариуг авсан юм. Ингээд хэдэн сарын дараа өөр хүмүүс өөрсдийнхөө нэр дээр сүр дуулиантай “миний хүүхэд” мэндэлснийг зарлаж, Монголын ирээдүй гэж тодотголоо.
            Би тэдэнтэй маргалдаж чадахгүй ээ. Өөрийнхөө нэр дээр регистрийг нь бүртгүүлж чадаагүй хүн дуугүй байх ёстой биз. Одоо хүний гар дээр өсч байгаа үрээ холоос хараад амжилт хүсэх нь зүйн хэрэг. Харин том туршлага боллоо. Дараагийн удаад “МИНИЙХ” гэсэн том тамга дарна даа гээд сэтгэлээ тайвшруулаад л үлдье.
          Дүгнэлт: Ямар нэгэн бүтээл хийдэггүй хүмүүс Зохиогчийн эрх гэдгийг холбоо үг гэж хүлээж авдаг. Сэтгэл зүрх, цагаа үрж оюунаа дайчилсан жинхэнэ бүтээл гаргасан хүн түүнийгээ хайрладаг, харамладаг. Өөр хэн нэгэн түүнийг нь авахыг тэвчиж чаддаггүй, эх хүн лугаа...

Tuesday, February 26, 2013

ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ТҮҮНИЙ ХЯЗГААР


Эрх чөлөө гэдэг бол хүн бүрийн хүсэл мөрөөдөл болсон тэр нэгэн хийсвэр зүйлийг илэрхийлсэн үнэ цэнтэй үг билээ. Дэлхий дээрх хамгийн том дайн тулаан, баяр баясгалан бүгд л эрх чөлөөнөөс болсон байдаг. Эрх чөлөө нь дотроо эдийн засгийн, биеийн, хэвлэлийн гээд олон янз байдаг. Энэ дотроос үгээ хэлэх, эзэмшсэн мэргэжлээрээ хүссэнээрээ ажиллах, бодит мэдээллийг хүлээж авах эрх чөлөөг нь боогдуулсан нэгэн эрхийн талаар бичиглэж байна.
Хэвлэлийн эрх чөлөө бол хүн бүр мэдээллийг хуулиар зөвшөөрөгдсөн аливаа аргаар эрж хайх, хүлээж авах, дамжуулах, түгээх эрх юм. Олон нийтийн мэдээллийн эрх чөлөөний баталгаа нь мэдээлэл олж авах эрх, ямар ч хяналтгүй (цензургүй) байх явдал юм. Гэхдээ үүний хамт мэдээллийн эрх чөлөө нь энэхүү эрхийг хэтрүүлж хэрэглэхээс сэргийлэхэд чиглэгдсэн хууль эрх зүйн болон ёс суртахууны хязгаарлалттай байдаг. Тиймээс нийгмийн гарал үүсэл, яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэгийг үзэн ядсан, дайсагнасан ухуулга, суртал нэвтрүүлэг хийх, нийтлэл бичихийг хориглодог. Мөн арьс өнгө, үндэсний, шашны эсвэл хэлний давуу талыг сурталчилсан үйл ажиллагааг хязгаарладаг юм. Хувь хүний зөвшөөрөлгүйгээр түүний хувийн амьдралын тухай мэдээллийг тараах, ашиглах, цуглуулах, хадгалахыг хориглодог. Мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах өөр нэг хүчин зүйл бол улсын нууцтай холбоотой аливаа мэдээ, баримтыг ил тод болгохыг хориглох явдал юм. Энэ талаарх болон олон нийтийн мэдээллийн эрх чөлөөтэй холбоотой заалтуудыг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Хэвлэл мэдээллийн чөлөөт байдлын тухай зэрэг олон хууль эрх зүйн актуудад тодорхойлж өгсөн байдаг. Мэдээллийн эрх чөлөөг баталгаатай болгоход 1989 онд Улсын хэвлэлийг хянах газрыг татан буулгаж, 1992 онд “Хэвлэл мэдээллийн хэрэгслийг эрхлэн гаргах” Засгийн газрын журмыг шинэчлэн баталсан явдал чухал үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа 1998 онд батлагдсан “Хэвлэл мэдээллийн чөлөөт байдлын тухай” Монгол Улсын хууль хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль гаргахыг, нийтлэл, нэвтрүүлгийн агуулгад цензур тавихыг хориглосноор олон нийтийн мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулж өгсөн юм.
Хэвлэлийн хvрээлэнгээс авсан мэдээллээр манайд 126 сонин, 149 телевиз, 92 сэтгүүл, 72 радио үйл ажиллагаа явуулдаг гэсэн тооноос харах юм бол Монголд хэвлэлийн эрх чөлөө байгаад байдаг.

Хэдийгээр бид эрх чөлөөг бүрэн тунхагласан ардчилсан улсад амьдарч байгаа ч, бидэнд олгогдсон эрхийнхээ дагуу хуулиа биелүүлж байгаа ч үгээ хэлэх эрх чөлөө боогдмол байгаа билээ. Үүний нэгэн тод жишээ нь сэтгүүлчид заналхийлэлд хамгийн их өртдөг хүмүүс юм. Энэ жилд л гэхэд сонгуулийн үеэр зодуулсан сэтгүүлч, орцондоо толгой руугаа цохиулсан нийтлэлч гээд олон тохиолдол гарсан юм. Манай улсад ад үзээд байдаг сэтгүүлчдийнхээ эрхийг хамгаалдаг байгууллага Глоб Интернейшнлээс өөр байхгүй гэлтэй. Сэтгүүлч бид эрхээ яриад эхлэхээр урдаас зах хязгааргүй хориг яриад эхэлдэг. Даргаасаа банга хүртэхгүйн тулд тулга тойрсон хэдхэн асуудлаа л хөнддөг “сэтгүүлч биш” сэтгүүлчид улам олширч байна. Бас мэдээллийн эх сурвалжаа хамгаалж чадахгүйгээс болж бодит мэдээллээ хожимдуулан авч байна. Энэ нь Монголын хэвлэл мэдээллийн орон зай хамгийн их мөнгөтэй 20-иод хүн буюу улс төрийн гурван бүлэглэл, бизнесийн нэгдлүүдийн гарт орсон болох нь илэрхий байна.
Үүний сацуу хязгаарын зурвасаа даван гарч буй захиалгын гэх том амтай нөхөд ч олшров. Тэд хэдэн мөр үгээ сарын цалингаараа үнэлэх болжээ. Сэтгүүлзүйн сургууль төгссөн хүн бүр “Нийгмийн гарал үүсэл, яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэгийг үзэн ядсан, дайсагнасан ухуулга, мөн арьс өнгө, үндэсний, шашны эсвэл хэлний давуу талыг сурталчилсан үйл ажиллагаа, хувь хүний зөвшөөрөлгүйгээр түүний хувийн амьдралын тухай мэдээллийг тараах, ашиглах, цуглуулах, хадгалахыг хориглоно” хэмээн Ёс зүйн хичээл дээр үг үсэг үлдээлгүй цээжилдэг. Гэвч нүд улаан, мөнгө цагаан гэгчээр хэдэн зоос хараад л шүлэг шиг цээжилсэн мэргэжлийн ёс зүйгээ уландаа гишгэх нь энгийн үзэгдэл болов.
Онлайн сэтгүүлч гэх шинэ нэр томъёон доор сараачих хүсэлтэй хүн бүр үзэглэдэг шинэ орон зай гарч ирсэн нь эрх, ёс зүйгээ мэддэггүй хүмүүсийн дураараа дургих талбар болсон юм. Тэд номын дуу сонсоогүй байж хүссэнээ нийтэлдэг билээ. Ялангуяа сонгуулийн үеэр бидний ёс зүй долоон уулын цаагуур далд орж хүний хувийн амьдралыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр дэлгэн нийтэлдэг. Үүний нэгэн жишээ нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн "Элбэгдорж хятадын үр удам" гэх мэдээ юм. Харин бүх юм санамсаргүй эргэж ээждээ уйлан очсон Элбэгдоржийг өрөвч ард түмэн минь сонгосон билээ.
Үзэгчид суваг болгон дээр гарч байгаа солонгос киног түүж үзчихээд зурагтаа унтраагаад байвал, сонин хэвлэлийн эротик өгүүлэл түүж уншчихаад шатаагаад байвал эмгэнэл биз дээ. Улс төрөөс ангид байсан цагт л хэвлэл мэдээлэл эрх чөлөөтэй, хүссэнээрээ амьсгалж чадна. Тэгээд ч хэвлэлийн эрх чөлөөг илэрхийлэх хараат бус, ил тод, шуурхай, тэнцвэртэй гэсэн сайхан монгол үгс байна. Сэтгүүлзүй бийр янтайгаас бичгийн машин хүртлээ нийгмийн хүлээсэнд байсан байж болно. Харин өнөөдөр мэдээлэлжсэн, цахимжсан XXI зуун учраас сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид эрх чөлөөгөөр цээж дүүрэн амьсгалах хэрэгтэй. Гэхдээ хуулийн хүрээндээ шүү.

Wednesday, January 9, 2013

КАКОВА ЦЕНА СЧАСТЬЯ?



Цена счастья – стакан минеральной воды. Появляется у вас какая-нибудь ассоциация?
Что такое счастье? В мире много счастливых людей? Есть ли абсолютно счастливый человек? Что должен делать человек, чтобы стать счастливым? Я задумалась над этими вопросами долго.
Счастье – это положительное чувство человека. Известный психолог М.Е.Литвак сказал, что счастье заключается в том, чтобы «ХОЧУ, МОГУ и ДОЛЖЕН имели одно и то же содержание». Я согласна с ним, в мире все люди счастливы по-своему и в свое время. Помните отрывок фильма «Москва слезам не верит», в котором Саша обсуждает с Гошей о счастье. Гоша по себя счастлив, есть работа, друзья и любимая женщина. Но только не хватает стакан минеральной воды.
Каждый человек желает счастье. В современном мире все можно покупать.
Девушка, сколько стоит счастье?
Главный герой Гоша приведет пример о римском императоре, который решил стать крестьянином, потому что он был счастлив, когда работал кем он хотел. Значит богатство, карьера, престиж – не каждый человек мечтает об этом.
Вы сможете назвать абсолютно счастливого человека? А я не могу. Потому что, счастье – это мгновение. Бывает счастливый момент, поступление в школу, первая отличная оценка, первое любовное письмо, окончание школы и поступление в университет, день свадьбы, первый ребенок и так далее. Но придет время, когда станешь несчастливым. Как писал А.П.Чехов: «Счастливые люди – это самые надоедливые, самые скучные люди». Человек должен стремиться к чему-либо, преодолевая предстающие проблемы. Так как, человеческие потребности – нескончаемые. Нам всегда чего-нибудь не хватает.
У каждого человека есть «свое» счастье. То есть, счастлива балерина на сцене, дирижер перед музыкантами, певец с микрофоном… Если был бы у Гоше стакан минеральной воды, он стал бы самым счастливым человеком в мире.
А я тоже счастлива, делая то, что я люблю, а не то, что «модно, престижно и выгодно». Я не ищу счастья, потому что оно есть во мне. Ах, жарко, хочу воду…
BY MA 2010

ОЮУТАН БҮХЭНД БАЙХ ЁСТОЙ НОМ














МУИС-ын оюутан байхдаа би энэхүү номыг ийм агуулгатайгаар гаргахаар эхийг нь бэлтгэж байжээ. 2006 оны 03-р сарын 30.

Гарчиг
Ц.Ганцог захирлын мэндчилгээ
Б.Анхбаяр МУИСОХ-ын тэргүүний мэндчилгээ
МУИС-ийн танилцуулга
МУИСОХ-ны танилцуулга
Оюутны ёс зүйн журам
Хэрэгтэй номын жагсаалт
Хэрэгтэй веб сайтын жагсаалт
Оюутны тэтгэлэгт хөтөлбөрүүд
Оюутан хүний амьдралд хэрэгтэй зөвлөгөөнүүд
Оюутан залуусын шагналууд
Төрийн дуулал
Халуун элгэн нутаг
МУИСОХ-ны сүлд дуу
Би хаана төрөө вэ
Тусгаар тогтнол
Чингис
Хүмүүн бичиг
Онч мэргэн үгс
МУИС-ийн хичээлийн байрнуудын байршлын зураг
Ивээн тэтгэгчийн сурталчилгаа
Хуанли  
Зураг

БИ "ДАРГА" БАЙХДАА...













МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
МОНГОЛ ХЭЛ СОЁЛЫН СУРГУУЛЬ
ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ
                     


МУИС-ийн МХСС-ийн Оюутны зөвлөлийн дарга Г.Мандахын

2005.04.14-өөс 2006.04.14 хүртэл хийсэн ажлын тайлан.




Хийсэн ажил
Он сар өдөр
Хаана
Хамрагдсан хүрээ
Төсөв
1.      
ДОХ-ын эсрэг өдөрлөг
2005-04-21
Бие даах төв
ДОХ-ын эсрэг төвтэй хамтарч
150 оюутан
=
2.      
Гадаад дууг хэн сайн дуулах вэ?
2005-05 сар
А клуб
МХСС

3.      
Хонхны баяр
2005-05-15
Хичээлийн 1-р байрны урд талбай
Төгсөгчид
=
4.      
Туул гол цэвэрлэх
2005-5 сар
Туул гол
МХБ-тай хамтарч 10 идэвхжүүлэгч
=
5.      
Дотуур байранд орох оюутнуудын  бүртгэл
2005-09-01
Дотуур байр 3
МХСС
=
6.      
Танилцах үдэшлэг
2005-09-23
BIT club
МХСС
120,000
7.      
ОЗ-ийн өрөөтэй болсон
2005-10 сар


=
8.      
ОЗ-ийн мэдээллийн самбартай болсон
2005-10 сар


=
9.      
МХСС-ийн 60 жилийн үйл ажиллагаа
2005-10-03
Бөхийн өргөө                                                                  
МХСС-ийн захиргаатай хамтарч бүх оюутан
=
10.                         
Дотуур байранд анхааруулга, сэрэмжлүүлэг хадсан
2005-10-20
Дотуур байр 3
Дотуур байранд орсон оюутнууд
=
11.                         
Урлагийн бага наадам
2005-11-12
А клуб
МХСС
76,000
12.                         
Дэлхийн оюутны эрхийн өдөр мэндчилгээ тараах
2005-11-17
сургуульдаа
МХСС
=
13.                         
Та-Та-Тунга хөгжөөнт тэмцээн
2005-11-23
Дотуур байр 3
Монгол хэлний тэнхимтэй хамтарч Гадаад оюутнууд
32,400
14.                         
Сагсан бөмбөгийн САШТ
2005-11-27
Хичээлийн 4-р байр биеийн тамирын зал
МХСС
50,000
15.                         
Тусгаар тогтнол бичвэрийн уралдаан
2005-11-30

МХСС
36,000
16.                         
“ОЗ тантай хамт” 7 хоногийн аян
2005-12-16-23
сургуульдаа
ОЗ-ийн гишүүд
=
17.                         
Шинэ жил
2005-12-23
Laserland club
МХСС
130,000
18.                         
МХСС-ийн ОЗ-ийн тамга
2006-01 сар


29,200
19.                         
Багш нарын баярын мэндчилгээ
2006-02-06
Тэнхим бүрт
Багш нар
=
20.                         
Эх хэлний баяр
2006-02-21
Эрдмийн зал
МХСС-ийн захиргаатай хамтарч
=
21.                         
Монгол бичгээр бичсэн “Төрийн дуулал”-ыг оюутнуудад тараасан
2006-02-21
Эрдмийн зал
1-р ангийн бүх оюутнууд
=
22.                         
Номын өдөрлөг
2006-03-07
сургуульдаа
МХСС
=
23.                         
Монгол бичгийн сайхан бичлэгийн уралдаан
2006-03-11
сургуульдаа
МХСС
12,000
24.                         
Витамины өдөрлөг
2006-03-17,20
Хичээлийн 2-р байр
ЭМШИУС-тай хамтарч
=
25.                         
Оюутны ЭШБХ
2006-03-25
А клуб
МХСС-ийн захиргаатай хамтарч
=







Тайлан гаргасан:

МХСС-ийн Оюутны зөвлөлийн дарга…………………………Г.Мандах