Showing posts with label MY DIARY. Show all posts
Showing posts with label MY DIARY. Show all posts

Thursday, March 28, 2013

Хүүхдээ хүнд алдах нь...



          
/Хүний дарсан зургаар хүүдэгнэхгүй ээ. Муухай ч гэсэн өөрийнхөө зурсан "Наран өөд инээмсэглэе" зургаа тавилаа. Удахгүй бусад зургаа бас солино оо/


          Таны хүүхдийг хэн нэгэн зүгээр л аваад явчихвал танд ямар мэдрэмж төрөх вэ? 10 сар тээж, хөл хүндийн зовлон, 2 яс салахын өвдөлт бас үртэй болсон аз жаргалыг дөнгөж мэдэрч байтал хэн нэгэн түүнийг чинь зүгээр л аваад явчихна. Өсч том болох, анхны шүд нь ургах, анх хэлэх үг зэргийг чи мэдрэхгүй, өөр хүн энэ бүгдийг мэдэрч бас хүүхэд тань том болоод тэр л хүний хөлийг хучиж, хоолыг зөөнө. Тийм ээ, би энэ мэдрэмжийг хүүхэдгүй атлаа саяхан мэдэрсэн юм. Тэр бол миний 10 хоног ажиллаж хөдөлмөрлөж, үнэт цаг, оюун ухаан, сэтгэл зүрх, хүч, нойр хоол, мөнгөө үрэн байж хийсэн бүтээлийг минь хэн нэгэн надаас зүгээр л авчихсан...
           Зохиогчийн эрх зөрчигдлөө, миний бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглалаа гэсэн мэдээ мэдээлэл, гомдол зөндөө л уншиж байсан. Тэр бүрийг хараад бие биенээсээ зөвшөөрөл авчих нь яана аа гэж хөнгөн бодоод өнгөрдөг байснаас сүр болгож тоодоггүй байлаа. Харин саяхан болсон энэ үйл явдлаас болж би хэд хоног дотроо хямарч явлаа. Гадуур хүн бүрийн ярианы сэдэв болоод байгаа энэ үйл явдлын үг үсэг бүрийг ямар их оюун ухаан зарж байж бичсэнийг, судалгаа хийх гэж утасны мөнгө минь урсан олон хүний алт шиг цагийг үрж үндэстэй дүгнэлт хийх гэж хэд хоног толгойгоо гашилгасныг ч тэд мэдэхгүй. Яг л хүүхдээ энхрийлэх мэт эцсийн цэгийг нь тавьтлаа би бусад бүх ажлаа умартан хаясансан. Бүтээл минь дууссан ч “Цагаасаа өмнө төрлөө. Түр хүлээ” гэсэн хариуг авсан юм. Ингээд хэдэн сарын дараа өөр хүмүүс өөрсдийнхөө нэр дээр сүр дуулиантай “миний хүүхэд” мэндэлснийг зарлаж, Монголын ирээдүй гэж тодотголоо.
            Би тэдэнтэй маргалдаж чадахгүй ээ. Өөрийнхөө нэр дээр регистрийг нь бүртгүүлж чадаагүй хүн дуугүй байх ёстой биз. Одоо хүний гар дээр өсч байгаа үрээ холоос хараад амжилт хүсэх нь зүйн хэрэг. Харин том туршлага боллоо. Дараагийн удаад “МИНИЙХ” гэсэн том тамга дарна даа гээд сэтгэлээ тайвшруулаад л үлдье.
          Дүгнэлт: Ямар нэгэн бүтээл хийдэггүй хүмүүс Зохиогчийн эрх гэдгийг холбоо үг гэж хүлээж авдаг. Сэтгэл зүрх, цагаа үрж оюунаа дайчилсан жинхэнэ бүтээл гаргасан хүн түүнийгээ хайрладаг, харамладаг. Өөр хэн нэгэн түүнийг нь авахыг тэвчиж чаддаггүй, эх хүн лугаа...

Wednesday, January 9, 2013

ОЮУТАН БҮХЭНД БАЙХ ЁСТОЙ НОМ














МУИС-ын оюутан байхдаа би энэхүү номыг ийм агуулгатайгаар гаргахаар эхийг нь бэлтгэж байжээ. 2006 оны 03-р сарын 30.

Гарчиг
Ц.Ганцог захирлын мэндчилгээ
Б.Анхбаяр МУИСОХ-ын тэргүүний мэндчилгээ
МУИС-ийн танилцуулга
МУИСОХ-ны танилцуулга
Оюутны ёс зүйн журам
Хэрэгтэй номын жагсаалт
Хэрэгтэй веб сайтын жагсаалт
Оюутны тэтгэлэгт хөтөлбөрүүд
Оюутан хүний амьдралд хэрэгтэй зөвлөгөөнүүд
Оюутан залуусын шагналууд
Төрийн дуулал
Халуун элгэн нутаг
МУИСОХ-ны сүлд дуу
Би хаана төрөө вэ
Тусгаар тогтнол
Чингис
Хүмүүн бичиг
Онч мэргэн үгс
МУИС-ийн хичээлийн байрнуудын байршлын зураг
Ивээн тэтгэгчийн сурталчилгаа
Хуанли  
Зураг

БИ "ДАРГА" БАЙХДАА...













МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
МОНГОЛ ХЭЛ СОЁЛЫН СУРГУУЛЬ
ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ
                     


МУИС-ийн МХСС-ийн Оюутны зөвлөлийн дарга Г.Мандахын

2005.04.14-өөс 2006.04.14 хүртэл хийсэн ажлын тайлан.




Хийсэн ажил
Он сар өдөр
Хаана
Хамрагдсан хүрээ
Төсөв
1.      
ДОХ-ын эсрэг өдөрлөг
2005-04-21
Бие даах төв
ДОХ-ын эсрэг төвтэй хамтарч
150 оюутан
=
2.      
Гадаад дууг хэн сайн дуулах вэ?
2005-05 сар
А клуб
МХСС

3.      
Хонхны баяр
2005-05-15
Хичээлийн 1-р байрны урд талбай
Төгсөгчид
=
4.      
Туул гол цэвэрлэх
2005-5 сар
Туул гол
МХБ-тай хамтарч 10 идэвхжүүлэгч
=
5.      
Дотуур байранд орох оюутнуудын  бүртгэл
2005-09-01
Дотуур байр 3
МХСС
=
6.      
Танилцах үдэшлэг
2005-09-23
BIT club
МХСС
120,000
7.      
ОЗ-ийн өрөөтэй болсон
2005-10 сар


=
8.      
ОЗ-ийн мэдээллийн самбартай болсон
2005-10 сар


=
9.      
МХСС-ийн 60 жилийн үйл ажиллагаа
2005-10-03
Бөхийн өргөө                                                                  
МХСС-ийн захиргаатай хамтарч бүх оюутан
=
10.                         
Дотуур байранд анхааруулга, сэрэмжлүүлэг хадсан
2005-10-20
Дотуур байр 3
Дотуур байранд орсон оюутнууд
=
11.                         
Урлагийн бага наадам
2005-11-12
А клуб
МХСС
76,000
12.                         
Дэлхийн оюутны эрхийн өдөр мэндчилгээ тараах
2005-11-17
сургуульдаа
МХСС
=
13.                         
Та-Та-Тунга хөгжөөнт тэмцээн
2005-11-23
Дотуур байр 3
Монгол хэлний тэнхимтэй хамтарч Гадаад оюутнууд
32,400
14.                         
Сагсан бөмбөгийн САШТ
2005-11-27
Хичээлийн 4-р байр биеийн тамирын зал
МХСС
50,000
15.                         
Тусгаар тогтнол бичвэрийн уралдаан
2005-11-30

МХСС
36,000
16.                         
“ОЗ тантай хамт” 7 хоногийн аян
2005-12-16-23
сургуульдаа
ОЗ-ийн гишүүд
=
17.                         
Шинэ жил
2005-12-23
Laserland club
МХСС
130,000
18.                         
МХСС-ийн ОЗ-ийн тамга
2006-01 сар


29,200
19.                         
Багш нарын баярын мэндчилгээ
2006-02-06
Тэнхим бүрт
Багш нар
=
20.                         
Эх хэлний баяр
2006-02-21
Эрдмийн зал
МХСС-ийн захиргаатай хамтарч
=
21.                         
Монгол бичгээр бичсэн “Төрийн дуулал”-ыг оюутнуудад тараасан
2006-02-21
Эрдмийн зал
1-р ангийн бүх оюутнууд
=
22.                         
Номын өдөрлөг
2006-03-07
сургуульдаа
МХСС
=
23.                         
Монгол бичгийн сайхан бичлэгийн уралдаан
2006-03-11
сургуульдаа
МХСС
12,000
24.                         
Витамины өдөрлөг
2006-03-17,20
Хичээлийн 2-р байр
ЭМШИУС-тай хамтарч
=
25.                         
Оюутны ЭШБХ
2006-03-25
А клуб
МХСС-ийн захиргаатай хамтарч
=







Тайлан гаргасан:

МХСС-ийн Оюутны зөвлөлийн дарга…………………………Г.Мандах