Wednesday, January 9, 2013

БИ "ДАРГА" БАЙХДАА...













МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
МОНГОЛ ХЭЛ СОЁЛЫН СУРГУУЛЬ
ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ
                     


МУИС-ийн МХСС-ийн Оюутны зөвлөлийн дарга Г.Мандахын

2005.04.14-өөс 2006.04.14 хүртэл хийсэн ажлын тайлан.




Хийсэн ажил
Он сар өдөр
Хаана
Хамрагдсан хүрээ
Төсөв
1.      
ДОХ-ын эсрэг өдөрлөг
2005-04-21
Бие даах төв
ДОХ-ын эсрэг төвтэй хамтарч
150 оюутан
=
2.      
Гадаад дууг хэн сайн дуулах вэ?
2005-05 сар
А клуб
МХСС

3.      
Хонхны баяр
2005-05-15
Хичээлийн 1-р байрны урд талбай
Төгсөгчид
=
4.      
Туул гол цэвэрлэх
2005-5 сар
Туул гол
МХБ-тай хамтарч 10 идэвхжүүлэгч
=
5.      
Дотуур байранд орох оюутнуудын  бүртгэл
2005-09-01
Дотуур байр 3
МХСС
=
6.      
Танилцах үдэшлэг
2005-09-23
BIT club
МХСС
120,000
7.      
ОЗ-ийн өрөөтэй болсон
2005-10 сар


=
8.      
ОЗ-ийн мэдээллийн самбартай болсон
2005-10 сар


=
9.      
МХСС-ийн 60 жилийн үйл ажиллагаа
2005-10-03
Бөхийн өргөө                                                                  
МХСС-ийн захиргаатай хамтарч бүх оюутан
=
10.                         
Дотуур байранд анхааруулга, сэрэмжлүүлэг хадсан
2005-10-20
Дотуур байр 3
Дотуур байранд орсон оюутнууд
=
11.                         
Урлагийн бага наадам
2005-11-12
А клуб
МХСС
76,000
12.                         
Дэлхийн оюутны эрхийн өдөр мэндчилгээ тараах
2005-11-17
сургуульдаа
МХСС
=
13.                         
Та-Та-Тунга хөгжөөнт тэмцээн
2005-11-23
Дотуур байр 3
Монгол хэлний тэнхимтэй хамтарч Гадаад оюутнууд
32,400
14.                         
Сагсан бөмбөгийн САШТ
2005-11-27
Хичээлийн 4-р байр биеийн тамирын зал
МХСС
50,000
15.                         
Тусгаар тогтнол бичвэрийн уралдаан
2005-11-30

МХСС
36,000
16.                         
“ОЗ тантай хамт” 7 хоногийн аян
2005-12-16-23
сургуульдаа
ОЗ-ийн гишүүд
=
17.                         
Шинэ жил
2005-12-23
Laserland club
МХСС
130,000
18.                         
МХСС-ийн ОЗ-ийн тамга
2006-01 сар


29,200
19.                         
Багш нарын баярын мэндчилгээ
2006-02-06
Тэнхим бүрт
Багш нар
=
20.                         
Эх хэлний баяр
2006-02-21
Эрдмийн зал
МХСС-ийн захиргаатай хамтарч
=
21.                         
Монгол бичгээр бичсэн “Төрийн дуулал”-ыг оюутнуудад тараасан
2006-02-21
Эрдмийн зал
1-р ангийн бүх оюутнууд
=
22.                         
Номын өдөрлөг
2006-03-07
сургуульдаа
МХСС
=
23.                         
Монгол бичгийн сайхан бичлэгийн уралдаан
2006-03-11
сургуульдаа
МХСС
12,000
24.                         
Витамины өдөрлөг
2006-03-17,20
Хичээлийн 2-р байр
ЭМШИУС-тай хамтарч
=
25.                         
Оюутны ЭШБХ
2006-03-25
А клуб
МХСС-ийн захиргаатай хамтарч
=







Тайлан гаргасан:

МХСС-ийн Оюутны зөвлөлийн дарга…………………………Г.Мандах

Monday, January 7, 2013

ЖАРГАЛ ДААДАГГҮЙ ХҮН

   Би бол аз жаргалд умбасан нэгэн. Өглөө босоход ээж маань хоол бэлдээд тавьчихсан, аав гутал тослоод сууж байна. Цайгаа ууж дуусахад эмэгтэй дүү маань аяга угааж, эрэгтэй дүү маань намайг ажил руу хүргэж өгөхөөр гарна. Өвлийн хүйтэн тачигнасан өдөр дүү маань 20 минут машинаа халааж, би пүн хийсэн дулаан машинаар тухтай гэгч нь ажлынхаа үүдэн дээр бууна. Ээж өдрийн хоол бэлдээд цүнхэнд хийчихсэн, аав дулаахан эсгий улавч гутланд дэвсчихсэн, ах утасны мөнгө төлчихсөн, эмээ надад хөдөөнөөс дуртай ширгээмлийг минь илгээчихсэн. Орой эрэгтэй дүү намайг ирж авахад, эмэгтэй дүү оройн хоолоо аль хэдийнээ хийгээд, гэрээ цэвэрлэчихсэн байна. Ар тал руугаа санаа зовох ямар ч зүйлгүй, дэндүү аз жаргалтай байгаа биз. Ямар ч хүнд хэцүү үед намайг түшээд авах ах дүүс, сайхан ар гэртэй хүн, би.
   Ийнхүү нүүр дүүрэн инээмсэглэсээр ажлын үүдээ татна. Харуулаасаа эхлээд бүгд л надтай найрсаг мэндэлнэ. Өрөөнийхөө үүдийг нээгээд хамгийн түрүүнд ирчихсэн байдаг буурал ахтайгаа мэндэлж, сэтгэл хангалуун ширээнийхээ ард суугаад ажлын өдрөө эхэлнэ. Манай дарга нар бүгдээрээ надад итгэдэг болохоор тэдний даалгасан ажлыг хариуцлага алдахгүйгээр биелүүлэхийг би хичээдэг. Хамт олон минь намайг хүндэлдэг, тэднийхээ итгэлийг дааж явдагтаа би баярладаг. Гэрээсээ авчирсан амттан бүхнээ надтай хуваалцдаг, амьдралын нууц бүхнээ надтай л зөвлөлдөнө. Ажил дээр ямар ч асуудал гарахад намайг хамгаалах нөхөд, өмгөөлөх дарга нартай хүн, би.
   Тийм ээ, би үнэхээр аз жаргалтай хүн. Өглөө ажлаасаа өмнө хамгийн түрүүнд олон нийтийн сайтын хаяг, интернет шуудангаа шалгаж дэлхийн өнцөг булан бүрт суугаа найз нартайгаа мэндэлдэгсэн. Үлгэрт улс бүрт гэртэй, гэр бүртээ эхнэртэй гэдэг шиг дэлхийн бүх улсад, Монголын бүх аймагт би үнэнч найзтай хүн. Хэнийд нь ч очсон эр нөхөр нь холын аянаас ирж байгаа юм шиг асардаг найзуудтай. Надад тулгарсан асуудал бүрийг минь шийдэлцэж өгөөд цаад наад учрыг хамтдаа тунгаалцдаг багын найзууд, оюутны амьдралын хэцүү бүхнийг хамтдаа туулсан андууд, олон нийтийн ажилд мөр зэрэгцэн зүтгэсэн журмын нөхөд гээд ямар нэгэн баяр болоход би биеэ 10 хуваан очдог олон үнэнч найзуудтай хүн, би.
   Гэхдээ, би бас жаргал даадаггүй хүн. Хэтэрхий их жаргалдаа умбаад зарим нэгнээс зугатаахаар төлөвлөж яваа нэгэн. Зүгээр л нэг гэрээ бариад амьдрахсан гэдэг шиг хөдөө явж амьдармаар хааяа санагддаг, эсвэл бүр Энэтхэг, Ирак за Замбия явсан ч яадаг юм бэ. Сүүний үнэр анхилсан нутагт Сүмбэр уулын энгэрт Улаанбаатартай соёлоороо зэрэгцэх уулын тосгон барьж байгуулахсан. Яг л Чимэд багш шиг ажиллах юмсан. Социализмын үед төрөх минь яав даа. Төлөвлөгөөгөө 130% биелүүлсэн гээд улаан таван хошуу энгэртээ зүүгээд гахай авсан нөхдүүдийг хялав хийгээд явж байх байсан юм. Улаан загалмайн ажилтан болоод өлссөн ундаассан, өвдсөн хавдсан, шархадсан зовсон ард иргэд, цэргүүдэд тусламжийн бараа тараагаад халуунд халж, хүйтэнд хөрөхсөн. Иракийн цэргүүдийг асарч, Энэтхэгт хүүхдүүдэд хоол тарааж цагаан халатаа халтартуулан, шөнийн бор хоногтоо гутлаа дэрлэн дуг хийхсэн. Тэр хэдхэн хором одоо байгаа жаргалаас минь хэр амттай байх бол?
   Тийм ээ, би аз жаргалаас зугатаах гэж байгаа хүн. Залуу хүний ааг омог зүрхэнд минь буцалж, галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй байгаа гал халуун 25 насандаа би хүссэн бүхнээ хийж, амсах ёстой бүх л зүйлээ амсч, бүдрэхдээ уйлж, босохдоо инээхгүй юм бол хэзээ хийх юм бэ? Нүүрэнд үрчлээ үүсч эхлэх 30 нас, нүдний гал буурах 40 нас, үсэнд сор буух 50 нас, үүрээр нойр хулждаг болох 60 насаа хүлээх үү?
                  Одоо л биш бол хэзээ ч биш
                  Би л биш бол хэн ч биш.
   Өөрийнхөө хүслээр явж чадахгүй юм бол, шийдвэрээ баттай гаргаж чадахгүй юм бол, хүссэнээ авч чадахгүй юм бол би өөрийгөө залуу хүн гэж хэлээд яахав. Орчлонд хүн биеийг олж төрснийхөө хэргийг гаргахын тулд зүгээр л бяцхан зориглох хэрэгтэй байдаг юм.
   Өөр хэн нэгний хүсээд ч ирдэггүй аз жаргалын “хүлээсээ” тас татаад өөр хэний ч хүсдэггүй тэр л зүйл рүү тэмүүлж байгаа би жаргал даадаггүй хүн.

Thursday, January 3, 2013

ТЭР Л АГШИН


MN2 телевизийн гэрэл зургийн “Тэр л агшин” нэвтрүүлэг төрсөн түүх

“Агшин хормыг аргамжиж барина гэдэг
Ай даа юутай их хувь тавилан бэ”
Д.Батбаяр
Тэр л агшин гэхээр танд яг юу бодогдож байна вэ?
Эхээсээ төрөөд нүдээ нээх, тэнтэр тунтар алхаад инээх, томдсон сурагчийн цүнхээ дааж ядан зогсох, хонхны баярын нулимс унагаах, хуримын цагаан даашинзаа намируулан алхах амьдралын хамгийн хамгийн алтан, мөнгөн хормыг “Тэр л агшин” гэж нэрлэдэг. Уулын толгойноо наран тусах, үүлэн завсраар одод гялалзах, цасан дороос яргуй цухуйх, хүрхрээн дунд солонго татах, шүүдрийн дусал мөнгөрөн гялтганах үзэсгэлэнт мөчийг “Тэр л агшин” гэж нэрлэдэг. Индэрийн тавцнаа ардын цойлох, танкны мөр газарт үлдэх, буун сумны сорви чимчигнэх, энхийн далбаа тэнгэрт мандах, ялалтын салют буудах үеийг “Тэр л агшин” гэж нэрлэдэг.
Хүний амьдралын хамгийн нандин мөч бүхэн ой тойнд нь арилахааргүйгээр тод үлддэг ч цаг хугацааны урсгалд бүдгэрч, олон олон дурсамж өөр дурсамжууддаа дарагдан балартдаг. Мөн байгалийн ховор үзэгдэл, нийгмийн чухал үйл явдал, хүний сэтгэл хөдлөл хэзээ ч давтагдашгүй цор ганц. Энэ бүхнийг олж харан гэрэл зургийн хальснаа буулган мөнхөлдөг хүн бол ГЭРЭЛ ЗУРАГЧИН билээ.
Гэрэл зурагчныг уран бүтээлч гэхээсээ илүүтэй үйлчилгээний ажилтан гэж үздэг байсан цаг саяхан. Харин одоо хүн бүр өөрийн гэсэн аяга халбагатай байдаг шигээ зургийн аппараттай болжээ. Харах өнцөг өөр, тавилт, зохиомж ондоо ч товч дараад зураг бэлэн болчихно. Бидний ярьдгаар “том хар” аппаратгүй ч гар утасныхаа камераар хэрэгцээгээ хангаад болоод байгаа болохоор хүн бүр өөрөө өөртөө зурагчин. Гэхдээ энэ олон зурагчин дунд “мэргэжлийн” гэх хэдэн нөхөд байдаг бөгөөд амь амьдрал, бүхий л зүйлсээ л гэрэл зурагт зориулжээ. Тиймээс энэ хүмүүсийн алдар гавьяаг, ховор нандин бүтээлийг нь таниулах шаардлага гарч ирсэн юм. 
Гэрэл зураг, мэдээллийн "Тэр л агшин" нэвтрүүлэг ийнхүү мэндэлжээ.

ҮНДСЭН ХУУЛИАР БИДЭНД ОЛГОГДСОН ЭРХ БУЮУ БУРУУ ЭДЭЛСЭН ЭРХ

Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал,
бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож,
нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй.
Монгол Улсын Үндсэн хууль 2-р бүлэг, 19-р зүйлийн 3.

Эрх чөлөө, хүний эрх – энэ үгс юутай нандин, юутай эрхэм бэ. Махан биеийг олж төрчихөөд торонд хоригдсон шувуухай мэт эрх чөлөөгүй байвал аз жаргалгүй болно. Тиймээс хүн бүр өөрийнхөө эрх чөлөөний төлөө тэмцдэг.
Бодолд орсон үгээ хэлж чадахгүй, босго давсан ч баганаас цааш алхаж түвдэхгүй, харсан ч хараагүй мэт, дуулсан ч дуулаагүй мэт, гар нь хүлээсгүй мөртлөө гяндангийн хоригдол мэт байсан цагийг бид мэднэ, бид сонссон, бид уншсан. Тэр л үед алтан хараацайн дуу тэнгэрийн заадаст түгэж чимээгүй дарлалаас биднийг аварсан гэж “туульст” гардаг. Хараацай бидэнд амандаа зуусан өчүүхэн эрдэнээ үлдээсэн нь 1924, 1940, 1960 оны “дүү” 1992 хэмээх шинэхэн хэрнээ агуу “Үндсэн хууль” байлаа.
Монгол Улсын Үндсэн Хууль 1992 оны 1 сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо 2 сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ. Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүний эрх зэрэг эрхүүдийг олгосон юм.
“Эрх чөлөө - тэнгэрийн үнэртэй энэ зүйлийг өмнө нь бараг эдэлдэггүй” байлаа гэж ярихыг бишгүйдээ сонссон 87 оны Би бодит байдлыг мэдэхгүй, зөвхөн сонссон. Харин ардчиллын салхи ирэхээс өмнө эдлэгдээгүй хэрнээ хэтрээгүй эрх чөлөөг би кинон дээрээс, номон дээрээс “харсан”.
Бид одоо хараацайнууд хоолойгоо сөөтөл орилж байж бидэнд олгосон “эрх чөлөөг” хэтрүүлээгүй гэж хэл дээ. Үгүй ээ. Бид хэтрүүлэн эдэлж байна.
Задгай амьдрал бүр “миний эрх” гэж байна. Давс нь ихдээд шорвогдсон үг бүр “бид чөлөөтэй” гэцгээж байна. Хэтэвч нь задарсан хүмүүс ч бас “хуулиар” хамгаалагдсан эрхтэй.
“Эрхийг минь зөрччихлөө”, “Би эрхээ эдэлж чадахгүй байна”, “Хуулиар олгогдсон эрхээ эдэлье” гэнэ үү. Үнэндээ та өөрөө эрхээ хэтрүүлэн эдлээгүй гэж үү?
Германы философч Гегель хэлэхдээ “Эрх чөлөөнд хил хязгаар үгүй бол түүнд үнэ цэн үгүй. Нийгэмд нэг эрх чөлөөг нөгөө хуулиар хязгаарлаж байж үнэ цэнтэй эрх чөлөөг бий болгоно” гэжээ.
Бид амьд явж байна. Эрүүл аюулгүй орчин биднээс өөрсдөөс хамаарна. Засгийн газар бидэнд газар үнэгүй өгч байна. Чадвартай л бол ажил зөндөөөөөөө байна. Өндөр наслах, хүүхэд төрүүлэх нь бидний л асуудал. Хүссэн үгээ дураараа чалчиж байна. Сонгуульд саналаа өгөөч ээ гээд биднийг сөгдөн гуйж байна. Ямар ч нам эвсэл хошуу тосон угтаж байна. Өргөдөл, гомдлоо бичиж байна. Хулгайч дээрэмчнээс өөр бидэнд халдах зүйл алга.
Задгайрал. Эрх чөлөөгөө эдэлж байгаа биеэ үнэлэгч охид, эрх чөлөөгөө эдэлж байгаа тэднийг зуучлагч болон худалдан авагчид. Биеэ үнэлэх өнөөгийн хандлага: 1997 онд Цагдаагийн газраас УБ хотод 1000 биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийг байцаасан нь хамгийн анхны судалгаа болж байна. 2000 онд Цагдаагийн газраас УБ-т биеэ үнэлэгч 80 охиныг, 2002 онд зөвхөн УБ-ын биеэ үнэлэгч 200-250 орчим охиныг байцаасан байна. Биеэ үнэлж үзсэн буюу биеэ үнэлдэг байж болзошгүй 66 охиныг хамруулсан, биеэ үнэлэх асуудлын тухай шууд асуулт тавьж хариулт авсан судалгаа: Дээрхи охидуудын 36.1% нь гудамжинд, 32.0.% нь траншейнд, 20.6% нь орон сууцны хавиар, 16.0% нь гэртээ 13.9% нь халамжийн төвд, 12.0% нь бусдын гэрт амьдардаг байна. Анх удаа бэлгийн харьцаанд орохдоо, 45.5% нь найз хөвгүүнийх нь хүсэлт болон бусдын шахалт, 36.4% нь хүчиндүүлсэн, 18.2% нь гудамжны амьдралдаа эргэн орсон, 16.4% нь мөнгө олох гэсэн тус тусын шалтгааны улмаас болсон гэж хариулжээ. Мөн биеэ үнэлж байгаагийн шалтгаан нь “дуртайдаа” гэж 25% нь хариулсан аж. Энэхүү асуудал нь хүн худалдах наймааны ул суурь болж өгдөг байна.
Архидалт. Замбараагүй архидалт, замбараагүй архины үйлдвэрүүд, замбараагүй хямд үнэ. Монгол улс сүүлийн таван жилд 173.5 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэж, 75.5 сая литрийг импортолсон нь 2.7 сая хүн амтай, үүний дотор 18 ба түүнээс дээш насны 1.8 сая гэж бодохоор арай дэндүү тоо юм. Судалгаагаар Монгол Улсад хүн амын дунд архи хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо 2005 онд 10,8 хувь байсан бол 2009 онд 27,4, 2011 онд 55.2 хувь болж тус тус нэмэгджээ. Манай улсын насанд хүрэгсдийн 55.2 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэж, жилдээ 140.000 хүн эрүүлжүүлэгддэг, архинд донтох эмгэгээ эмчлүүлэх шаардлагатай 12.000 хүн байгаа гэж наркологийн судалгаанд дурджээ. Архидалтын улмаас золгүй тохиолдлоор жилдээ 1000 орчим хүн хорвоогоос цаг бусаар буцдаг гэсэн тоо байна. Гэмт хэргийн 55.2 хувь нь нийслэл хотод, 43.7 хувь нь хөдөө, орон нутагт гарч байна.
Мансууруулах бодис. Өсвөр үеийнхний мансууруулах бодисын хэрэглээ. Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн статистикийн мэдээллээр сэтгэцэд нөлөөт эм болон бусад мансууруулах бодисын шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэг 1999 онд 10000 хүнд 7,5 хувь байсан бол 2008 онд 14,7 хувь, болтлоо өссөн байх юм. Сүүлийн 25 жилд манай улсад сэтгэц, зан үйлийн эмгэгийн тархалтын судалгаа хийгдээгүй бөгөөд эрүүл мэндийн статистик мэдээгээр сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 10 мянган хүн амд 77.4 байсан бол 2007 онд 112.9 болж нэмэгджээ. 2008 оны байдлаар манай улсад сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн эмнэлгийн идэвхтэй хяналтад эмчлэгдэж, хөдөлмөрийн чадвар алдсан нийт хүний дотор сэтгэцийн эмгэгтэй хүн 15 хувийг эзэлж байгаа аж.
Үгний эрх чөлөө. 2009 оны эхээр Монголд 68 телевиз үйл ажиллагаа явуулсан статистик бий. Үүний 6 нь үндэсний хэмжээнд, 9 нь Улаанбаатар хотод өргөн нэвтрүүлгийн сувгаар цацагддаг. Өргөн нэвтрүүлгийн нэг телевиз 7 хоногт дунджаар 125 цаг (7500 минут) -ийн нэвтрүүлэг цацдаг. Үүний 20 хувийг мэдээллийн хөтөлбөр эзэлж байна. Үндэсний хэмжээнд цацагддаг TB9 телевизийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөр дэх “Но[ц]той мэдээ” булан, “Ардын мэдээ”, MN25 телевизийн “Rock news”, ТВ5 телевизийн “Yellow news”, Улаанбаатарт нэвтрүүлгээ цацдаг ТВ8 телевизийн “Толь мэдээллийн хөтөлбөр” дэх “Цоохор мэдээ”-р шар мэдээ тогтмол гардаг бол С1 телевизийн “Өдөн дэр“ шөнийн хөтөлбөр, ТВ9 телевизийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөрийн сонин уншлагын цагаар ийм төрлийн мэдээг хааяа цацдаг. Хүмүүс, Сэрүүлэг, Монголчуудын амьдрал, Ноцтой мэдээ зэрэг шар сонин болон www.factnews.mn мэдээллийн сайтаас телевизүүд ишлэл авдаг. Шар өнгө аяс агуулсан мэдээ нь ихэвчлэн оройн 20:00-23:00 цагийн мэдээллийн хөтөлбөрөөр гардаг бөгөөд телевиз үзэгчдийн 50 хувьд хүрдэг хамгийн хүртээмжтэй цаг юм. Монголчуудын 90 гаруй хувь нь телевиз үзэж, 70 гаруй хувь нь дотоодын мэдээ, мэдээллийг телевизээс авдаг нь “шар” мэдээ хэр олон хүнд хүрч буйг харуулж байна.
\Статистик мэдээг Интернет эх сурвалжаас авав.\
Бид эрхээ ингэж эдэлж байж үүргээ хэрхэн биелүүлж байна вэ?
Үндсэн хуулиа сахин биелүүлж байна уу?
Хүний нэр төрийг хүндэтгэж байна уу?
Албан татвараа хэр олон хүн үнэнч төлж байна вэ?
Хэдэн хүн цэргийн албанд мордож байна?
Монгол Улсын иргэн хүний хувьд бид Үндсэн хуулиараа бүлэг зүйл болон бичигдсэн эрх чөлөөгөө зөв эдлэх хэрэгтэй. Аливаа зүйл хэтрэхээрээ буруутдаг бус уу. Энэ миний эрх гэж том дуугаралгүй, эрхээ зөрчигдсөн үед дуугай суулгүй Эрх, Эрх чөлөөгөө хуулийн хэмжээнд тааруулан эдлэх хэрэгтэй.
          Монголын хууль 3 хоногтоо гэдэг гэлүү. Энэ чинь танаас, чамаас, надаас, биднээс хамаарна.
Хуулиа дээдэлж, эрхээ зөв эдэлцгээе.