Friday, June 7, 2013

БААСАН ГАРАГИЙН ОРОЙНЫ ШУУДАН



    Өнөөдөр Баасан гараг. Ажлын цаг дуусах дөхөж байгаа энэ үед хүн бүр бугуйн цаг, утасны цаг 2-оо ээлжлэн харж, компьютерийн дэлгэцийн булан руугаа ч нүд бэлчээнэ. Долоо хоног бүрийн ажлын сүүлийн өдрийн сүүлийн цаг зарим хүний хувьд үр бүтээл тун өндөртэй байхад зарим хүний хувьд “бие нь энд, сэтгэл нь тэнд” байдаг. 


Оройны шоундаа яарсан хүмүүст энэхүү захидлыг зориуллаа.

     Та хамгийн сүүлд гэртээ 19 цагаас өмнө хэзээ очсон бэ? Гэрт тань хүлээх хэн нэгнийг баярлуулж, гэгээн дүрээ нар жаргахаас өмнө харуулсан уу? Баасан ахын төрсөн өдрийг алгасалгүй тэмдэглэдэг хэрнээ гэр бүлийнхээ хэн нэгний мэндэлсэн өдрийг мартсан юм биш биз?


     Хүн бүр алддаг. Хүн бүр өвддөг. Хүн бүр зовдог. Таагүй мэдрэмж төрсөн, ядарсан цагт Баасан гарагийн найзууд чинь чамд тусалдаг билүү гэдгийг бодох цаг болсон. Халуураад хэвтэхэд хажууд чинь байж, толгой дээр чинь хүйтэн жин тавьдаг ханьдаа, ажлын их стрессийг чинь алиахан үгээрээ үргээж, инээмсэглэл бэлэглэдэг үрдээ, үргэлж чамд санаа тавьдаг аав ээж, ах дүүдээ өнөөдөр оройг зориулаарай.


     Шар айраг, шарсан хоол авах мөнгөөрөө литр сүү, уут боорцог ав. Архины үнэр, тамхины утаанд хордосноос гэр бүлээрээ цэвэр агаарт гар. Хэзээ нэгэн цагт харамсахгүйн төлөө та яг одоо ажлаа дуусгаад, гэр лүүгээ алхаарай.

Танд амжилт хүсье.

No comments:

Post a Comment