Би бүтэх, бүтэхгүй зөндөө юм мөрөөддөг. Америкт ирснээс хойш миний бүтэж болмоор мөрөөдлүүд маань биелж байгаад би туйлын их баяртай байна. Аз жаргал гэдэг чинь мөрөөдлөө биелүүлэх л байх даа ))) Ганц олдох амьдралдаа заавал хийнэ гэж бодсон зүйлсээс эхнээсээ биелэгдэн хасагдаж байгаа ч хүн гэдэг шуналтай хойно доо, хүслийн жагсаалт маань улам уртассаар ^_^
1. Гүн шөнийн цагаар далайн эрэг дээр зогсон, тэнгэрээс буусан одод шиг хотын гэрлийг харж, чулуу цохин үсчих далайн давалгааг сонсон, зөөлөн зөөлнөөр цацрах усны дуслыг мэдрэх
2. Хэн ч хөл тавиагүй аглаг ойд очиж, шувууны жиргээн сонсон, эртний хуучин замаар алхаж, энэ дэлхий дээр ганцаараа байгаа юм шиг аварга моддын дунд дуу аялан гүйх
3. Юуг ч бодолгүйгээр хашхирах. Сэтгэлийнхээ гүнд нуугдсан хар бүхнийг гартал зүгээр л зоргоороо орилоx. Хааяа хааяа дотуур байрандаа ингэж хашхирмаар санагддаг ч нэрээ бодоод дуугай л өнгөрдөг байсан.



No comments:
Post a Comment