
Туулай
Түүний нэг чухал дутагдал нь хуумгай зан, мөн түүний хамгийн сайн чанарууд нь ч хуумгай. Дээд язгууртны дунд байх дуртай, бусдад ч таалагддаг. Эмэгтэй туулай өөрийн соёлын түвшинг харуулах дуртай. Од болон гялалзах зорилгоор хүссэн салбараа гүн судалж амжилтанд хүрч чадна. Ер нь туулай бол их тайван хүн. Түүнд жинхэнэ мэдрэцээс илүү нялуун зан байдаг. Найз нөхдийн чухал асуудлаас илүү өөрийн жижиг, таагүй явдлууд түүнийг бухимдуулна. Ялихгүй зүйл түүнийг уйлахад хүргэдэг ч тайвшруулах амархан. Туулай төрөлхийн хуучинсаг үзэлтэй, тайван байдлыг нь алдагдуулах, хүндрэлд хүргэх бүхнээс айдаг. Тав тух, өөрийн аюулгvй байдлыг хамгаас илүү үнэлдэг. Болох болохгүйг харьцуулалгүйгээр хэзээ ч шийдвэр гаргадаггүй. Ийм болгоомжлол нь бусдад шагшин гайхах сэтгэл, итгэл найдварыг төрүүлдэг. Туулай ажилдаа ямагт азтай, арга ухаантай байдаг. Санхүүгийн тал дээр азтай, худалдаанд амжилт олдог. Мэдрэх авъяас нь хөгжсөн тул тэр боломжийг хэзээ ч алддаггүй сайн худалдаачин болно. Тайван туулай нь ажил хэрэгч хүн гэдгээрээ аюултай өрсөлдөгч байж болох юм. Хайртай хүмүүсдээ тусч, эелдэг байдаг ч найз нөхдийнхөө ашгийн төлөө ойр дотны хүмүүсээ амархан орхиж чадна. Гэр бүлийнхээ өмнө хариуцлагатай гэдгээ мэдэрдэггүй. Төрөл төрөгсөд, гэр бүл, хүүхдүүдтэйгээ хөндлөнгийн хүнтэй харьцаж байгаа юм шиг байдаг. Харин найз нөхөдтэйгээ илүү дотно харьцахыг эрхэмлэдэг. Тэр дайсан байх дургүй.
/Яана аа, 99% нь үнэн байна. МА/
Хилэнц
Шийдэмгий хүчирхэг хүмүүс. Тэднийг эргэн тойрныхон нь эсвэл хайрлаж, эсвэл бүр үзэн яддаг. Тэд оюун ухаан, хүсэл тачаалыг нэгэн зэрэг хослуулдаг. Оршихуйн мөн чанарын талаар ном хаялцах дуртай. Эсрэг хүйстнээ өөртөө дурлуулж чаддаг. Маргаанд ялан дийлж байж санаа нь амардаг. Хэрцгий хорон санаатай байх нь элбэг. Ойр дотныхондоо халамж анхаарал муутай. Бусдын үзэл бодлыг тоож үздэггүй. Хүндрэл бэрхшээлтэй тулгармагц даван гарах өөрийн арга замыг боловсруулдаг. Найз нөхдөө нарийн шалгуураар сонгодог.
/магадгүй шүү/
Бидний дотор заримдаа эр хүн байдаг
Та нөхцөл байдлаас хамаараад эр болон эм хүний шинжээ ил гаргадаг. Та уян зөөлөн байдлыг зориг шийдмэг, сэтгэлийн хөдөлгөөнөө ухаалаг сонголттой хослуулж чаддаг. Амьдрал танаас заримдаа эр хүнтэй адил алхам хийхийг шаарддаг. Хэдий тийм ч таны уян хатан ааш, нөхцөл байдалд зохицдог чадвар, сэтгэл санааны бэлэн байдал таныг эерэг талаас нь тодорхойлдог.
/Сул дорой эрээс л дээр хүн шүү би/
Ээмэг эзнийхээ тухай ингэж өгүүлдэг
Зууван буюу сүүжин хэлбэртэй ээмэг:
Ийм хэлбэрийн ээмэг нь эелдэг зөөлний тэмдэг. Хар, хөх эсвэл бүдэг өнгийн шигтгээтэй байвал эзэн нь ямар ч хүнийг хэзээ ч ойлгож чаддаг нэгэн гэсэн үг. Ийм хэлбэртэй ээмэг зүүсэн бүсгүйчүүдтэй харьцахад хялбар бөгөөд холбоогоо таслахгүй байхад алдах зүйлгүй.
Шигтгэж зүүдэг бөөрөнхий ээмэг:
Удирдан зохион байгуулах ажилд авьяастай, нэг итгэсэн хүнээсээ юугаа ч нуудаггүй, бодсон санаснаа бүгдийг нь ярьчихдаг, цагаан цайлган сэтгэлтэй бүсгүйчүүд ийм ээмэг зүүдэг. Тэднийг аль болох гомдоохгүй байх хэрэгтэй. Учир нь ийм зантай хүн нэг л удаа голдоо ортол гомдчихвол хэзээ ч мартаж чаддаггүй гэнэ. Гэсэн хэдий ч тэд энэ байдлаа ил гаргахыг хүсдэггүй. Ийм ээмэг зүүдэг бүсгүйчүүдийн хамгийн гол чанар нь хэзээ, хаана, хэнтэй яаж харьцахаа сайн мэддэгт оршино.
/Намайг битгий гомдоогоорой ккк/
Ямар өнгөнд дуртайгаар нь хүнийг шинжиж болдог
Цэнхэр өнгө үнэнч шударга, уяхан сэтгэлтэй хүмүүсийн шинж. Хэрэв тэд дээр нь боловсролтой, ухаалаг бол цэнхэр өнгө нь ногоонтой хамт, эсвэл дээр нь ногоон туяа цацран харагддаг байна. Хэтэрхий их сэтгэлийн зовиуртай, бодлогошронгүй хүн гүн улаан өнгө цацраах ба энэ нь оюуны хөдөлмөртэй холбоотой бол гэрэлт улаан-цэнхэр өнгөтэй хослоно. Хэний ч төлөө юугаа ч хайрладаггүй, хэт баяр баясгалантай хүмүүсийн цацруулах өнгө ягаан улаан эсвэл цайвар ягаан хөхдүү байдаг байна. Хүн төрөлхтөн бүр эрт дээр үеэс өнгөнд билэг тэмдгийн утга санааг өгч байжээ. Аль ч шашны бурхад ихэвчлэн цэнхэр өнгөтэй дүрслэгдсэн байдгийг судлаачид ажиглажээ. Орчин үеийн био энерги судлаачид ч цэнхэр өнгө сэтгэл санааг өргөж, уйтгар гунигийг арилган, тайвшруулж, тэр ч байтугай өвчинг намдаагч, биеийн халуун, цусны даралт багасгадаг болохыг баталдаг. Бас өргөн уудам ба сэрүүнийг мэдрэх боломж олгоно. Цэнхэр өнгө бас тэвчээр хатуужлын өнгө. Эмэгтэйчүүд ихэвчлэн цэнхэр, хөх өнгө илүү цацраана.
/Саяхан аураныхаа зургийг авахууллаа. Надаас цэнхэр, ногоон өнгө цацардаг юм билээ./
Таныг сонжъё
Хүмүүс таныг залуу, эрч хүчтэй, сэтгэл булаам, хөгжилтэй, эв дүйтэй, үргэлж гайхалтай байдаг гэж үздэг бөгөөд та бол үргэлж анхаарлын төвд байдаг ч үүнийгээ хэтэрхий ихдүүлдэггүй, зохицуулж чаддаг. Мөн эелдэг, өөрийн гэсэн бодолтой, ухаалаг, бусдыг хөгжөөж, тайвшруулдаг нэгэн гэж үздэг.
Чи ямар темпераменттай вэ ?
Сангвиник
1. Хөгжилтэй баяр баясгалантай, чанга хөхөрдөг
2. Эрч хүчтэй ажилсаг
3. Эхэлснээ дуусгахгүй орхих нь элбэг
4.Өөрийгөө хэт үнэлдэг
5. Аливааг түргэн ойлгож тусгаж авдаг
6. Сониуч тогтвортой.
7. Аливаад зовж шаналах нь бага
8. Ямар ч нөхцөлд амархан дасаж зохицдог
9. Шинэлэг ажилд дуртай
10. Сонирхолгүй юмнаасаа амархан хөндийрч холддог
11. Нэг ажлаас нөгөөд амархан шилжиж зохицдог
12. Зохион байгуулах дуртай
13. Нийтэч , уриалгахан, нэрэлхэж эмээдэггүй
14. Тэсвэртэй тууштай, ажиллах чадвар сайн
15. Нүүр гарын хөдөлгөөн оролцуулан түргэн чанга ярьдаг
16. Биеэ барьж эзэмдэхдээ сайн
17. Цовоо сэргэлэн ааш зантай
18. Түргэн унтаж амархан сэрдэг
19. Эмх цэгц муу, юмыг яарч шийддэг
20.Заримдаа өнгөц хийсвэр шийддэг
/Ялгаж тэмдэглэсэн нь яг таарч байна./
“Аз” гэдэг сохор уу?
Та ихэнх тохиолдолд азтай байдаг. Аз ирэхийг хүлээлгүйгээр өөрийнхөө бие даасан, шударга зангаар ялалт байгуулдаг. Танд атаархдаг олон хүн байна. Энэ чигтээ шударга байхыг хүсмээр боловч уян хатан, овсгоотой байгаарай.