
Буянтай сайхан ижий минь
Цайныхаа дээжийг өргөсөн
Буурал болсон эцгийн минь
Цайлган сэтгэл уягдсан
Уяхан туяхан эгчийн минь
Цацлын сүү өргөгдсөн
Ухаан тэнүүн ахын минь
Хуурын аялгуу шингэсэн
Өөрөө би сонгоогүй
Бурхнаас надад заяасан
Өндгөө дарсан бүргэд шиг
Өмөөрч намайг түших
Эмээгийн юүлсэн өрөм шиг
Өглөг нь надад ирэх
Ээлийн тогтуун нуур
Эх орон таны би ангир
By Ma