Thursday, July 29, 2010

УРАМ ОРОВ

Tsagiin zuu shoniin 12 tsagiig hol davaad jiriij yvaa uzegdene. Noir hurdeggui ee. Heterhii ih bayarlasnaasaa bolood moroodliin ertontsdoo umban baij heden tovchluur tsohin suuna.
Bi eh nutagtaa hairtai mongol ohin. Eh orniihoo toloo hoshuu nemeheer huruu nemne gej dotroo changa hatuu bodoltoi yvdag negen. Hedhen hormiin omno bagiin naiztaigaa huuch hoorloo (interneteer), ter namaig bodvol ali hediinee gar hodoljee. Mongoliinhoo toloo gedeg zurh setgeltei aaviin huu, eejiin ohid yamar olon yum be? Namaig moroodloo dotroo teen yvj baital, ted heregjuulj baidag ni yamar baharhaltai ve? Setgel neg l uujraad yvchihlaa )))
Bid hiihgui yum bol hen hiih yum be?
Odoo hiihgui yum bol hezee hiih yum be?
Bugdeeree hun buriin moroodol bolson BURHAN BUMBIIN MONGOL orniig oorsdiin garaar buteetsgeeye! Mongoloo hogjihoor ochnoo gedeg gadaadad ajillaj amidarch surch baigaa humuusee, ta nar huvi nemer oruulahgui ch mongoloo gesen setgeltei heveeree baigaad bayarlalaa. Bi l lav jiliin daraa yvlaa, argalin utaa unertsen (UB-d bol nuursnii utaa) eh orniihoo zug.
HEZEED BELHEN!
Jich: Hervee ta, tanii ueiin zaluus yu bodoj setgej yvaag medehiig husvel doorh hayagaar orood uzeerei. Ted hiij baina, bi hiih gej baina, harin TA?

Wednesday, July 21, 2010

НЭГ ИЙМЭРХҮҮ Л...


Orloo.com - r aylj baigaad iim neg oguulel olj unshiv. Herev ta Amerik-t irj bgaa oyutnuudiin jinhene amidraliig medmeer baival uuniig unshaad uzeerei. End irsen buh oyutnuudiin amidral iim bish ch gesen er ni ihenh huuhduud ingej amidarch baigaag gerchilj chadna. Yamar azaar bi egchiindee irj, ajil oldohgui bolohoor ni angli helee surch bgaa yum be. Ehendee iim ajil hiine, tiim ajil hiihgui gej golj shilj bsan bolovch ogt yamar ch ajil oldohgui bolohoor ni yu ch yah ve, yasan ch yah ve geed ch boldoggui olddoggui yum baina ))) Odoo ch odorjin TV uzej, angli helee saijruulaad baij baina doo kekeke, za uuniig unshaarai, bi zohiogchoos ni blogtoo tavih zovshoorol avchihsan.

Оюутан залуусаараа мөнгө олдог болоо юу?

Сүүлийн үед АНУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудын анхаарлыг татаж, ажил амьдралд нь бага бус нөлөөлж байгаа зүйл нь Монголоос оюутан солилцооны хөтөлбөрөөр ирсэн оюутан залуусын асуудал байлаа. 5 сард түрүүчийн хүүхэд ирснээс хойш, үндсэндээ 6 сарын сүүлээр энэ асуудал нилээд хурцaдмал байдалд оржээ.
Ажил олдохгүй байгаа болон аюулгүй байдалтай холбоотойгоор, Монголоос олон эцэг эхчүүд АНУ-д байгаа хамаатан садан, анд нөхөд, танил хүмүүст хандан тусламж хүссэнээр өнөөдрийн байдлаар зөвхөн Вашингтон ДС хотод л 100 шахам оюутнууд айлд сууж, ажил хайж байгаа. "15 минут" студийн "Америкийн өнгө" цуврал нэвтрүүлэг болон ''жирийн монгол иргэн" нэрээр www.orloo.com сайтад тавигдсан цуврал бичлэгүүд олны анхаарлыг татаж байна. Үүнтэй холбоотой ам дамжсан олон мэдээллүүд олны дунд тархаж, үнэн худал алин болохыг ялгахад ч амаргүй болжээ.
Бидний хэдэн нөхдүүд энэ талаар санал солилцож, өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдээр Вашингтон ДС хотын ойр орших Atlantic city болон Virjina Beach зэрэг газруудаар, бодит байдлыг нүдээр үзэж, оюутнуудтай уулзан мэдээлэл авах зорилгоор явж ирлээ. Мэдээллүүдээ хоорондоо солилцож, нэгтгэн үзсэний үндсэн дээр энэ асуудлаар олон нийтэд бодит мэдээллийг өгөх зорилгоор энэ бичлэгийг бичиж байна. Бид аль нэгэн тал барьж, ямар нэгэн ашиг сонирхолд хөтлөгдөхгүйгээр зөвхөн бодит мэдээллийг л өгч буй гэдгээ хариуцлагатайгаар хэлье.

Нэг. Баримтууд

Одоогоор АНУ-д оюутан солилцооны хөтөлбөрөөр Монголын 4 компани голлон зуучилж 1200 орчим оюутнуудыг оруулж ирсэн гэдэг албан бус мэдээлэл байна. Бид байдал нь нилээд хүндэрч буй Atlanic sity болон Virjina beach -аар явсан болохоор Аляск болон бусад хотуудад ажиллаж амьдарч буй хүүхдүүдийн талаар мэдээлэл авах боломжгүй байлаа. Мөн дээрх 4 компаниас гадна зуучилсан бусад газруудын талаарх мэдээллийг ч олж чадсангүй.
Баримт 1
"Open World" компани. Захирал нь Чинзориг. Өнгөрсөн жил цөөн тооны хүүхдийг энэ хөтөлбөрөөр Atlantic city хотод ажиллуулсан болохоор энэ жил хүүхдийн тоогоо нилээд нэмэгдүүлсэн бололтой. 2009 оны намраас энэ талаар сурталчилгаагаа эхлүүлж, оюутнуудыг бүртгэснээр түрүүчийн хүүхдүүд нь 5 сард ирж эхэлжээ.
Өнгөрсөн жилийн туршлагадаа түшиглэн Atlantic city хотод тэрэг түрэх ажилд нилээд олон хүүхэд бүртгэж, бусад сонгосон олон ажлын байр нь цуцлагдсаны улмаас гол төвлөрлөө Atlantic sity хотод сонгожээ. Ямар шалтгаантайг мэдэхгүй, Аляск болон бусад хотуудад ажиллах ажлын байр нь цуцлагдсан байна. Гэхдээ өөр бусад хотуудад ч цөөн тооны хүүхэд ажиллаж байгаа гэсэн.
Эд, хөтөлбөрт хамрагдсан нэг хүүхдээс зуучлалын хөлсөнд 1650$ авч, замын зардлын 1377$, бичиг баримт бүрдүүлэх болон ЭМ-ийн үзлэгийн зардлаа оюутнууд өөрсдөө гаргасан гэнэ.
Энэ компаны зуучилсан оюутнуудын нилээд олонхи нь Atlantic city д ирсэн болохоор, оюутнуудтай холбоотой асуудлыг хариуцуулан Идэр-Үүган гэдэг залууг ажиллуулж буй. Ямартай ч энэ залуу Atlantic city хотод ажиллаж буй монгол оюутнуудтай холбоотой асуудлуудаар өөрийн боломж чадлаар ажиллаж буй бололтой. 7 сарын 4 ний өглөө, тэрэг түрээслэгч Royal компани тэрэгний түрээсийн үнэ 100$ болгосныг эсэргүүцэн оюутнууд суулт хийсэн. Энэ үед Идэр-Үүган ирж уг компаны хариуцагчидтай ярилцан, түрээсийн үнийг 50$ болгон буулгаж, оюутнуудыг ажилд гаргаж байхыг харсан.
'Open World" нь оюутнуудыг цагийн 8$ хөлстэй бэлэн ажлын байр, шаардлагатай бол нэмэлт ажлын байр олж чадахаа амалж байж оюутнуудыг явуулсан гэдгийг оюутнууд ярьж байлаа. Оюутны амьдрах байр, хоол хүнсний хангамжийг ч хариуцна гэж байснаа, оюутнуудыг нисэх өглөө нь байр болон , хоол хүнсний асуудлаа өөрсдөө хариуцах болсныг дуулгасан гэсэн.
Баримт 2
"Prince World" компани. Захирал нь Баяр-Эрдэнэ. Энэ компаны зуучилсан оюутнууд Virjina Beach-д нилээд байгаа болохоор Болд-Эрдэнэ, Билгүүн сайхан гэдэг залуусыг төлөөлөгчөөр ажиллуулж байна. Мөн Virjina Beach-д Хишгээ гэгч эмэгтэй 3 өрөө байр хөлслөн, 11 оюутнуудыг тус бүрийг нь 7 хоногийн 75 $ын хөлстэйгээр суулгаж, бас ажилд зуучилж байгаа гэсэн.
"Prince World" компани оюутнуудыг бүртгэхдээ , цагийн 7$-оос дээш үнэлгээтэй бэлэн ажлаар хангаж, амралтын өдрүүдээр нэмэлт ажлаар хангах боломжтой хэмээн сурталчилжээ. Оюутнуудаас зуучлалын хөлсөнд 1350$ авсан гэнэ. Оюутнууд зардлын 1395$, бичиг баримт бүрдүүлэх, ЭМ-ийн үзлэгтэй холбоотой бүх зардлаа өөрсдөө гаргажээ.
Анх гэрээ хийсэн болон амалсан олон ажлын байр нь цуцлагдсанаас оюутнууд аз таарч олдсон ажлаа хийцгээж буй. Харин эдний зуучлалаар ирсэн олон оюутнууд Atlanic city-д тэрэг түрэх ажил хийж байгаа. Тэд ямар ч хараа хяналт, хамгаалалтгүйгээр, "бор зүрхээрээ" ажиллаж амьдарч байлаа. "Америкийн өнгө" нэвтрүүлэг Монголд цацагдсанаар, захирал Баяр-Эрдэнэ, энэ асуудалтай танилцах, шийдвэрлэхээр АНУ-д ирж байгаа гэсэн.
Баримт 3
"Global leadar foundation" компани. Захирал нь Б.Отгонбат. Энэ компани монголд нилээд хүчтэй сурталчилгаа хийж байсан болохоор оюутнууд нилээд хамрагдсан бололтой. Гэрээ хийхдээ, цагийн 8$ цалинтай ажил, хүсвэл нэмэлт ажил, байр хоолны хангамжийг ч хариуцна гэж амалсан. Бүртгүүлсэн оюутнуудыг Монголд 230 000 төгрөгийн төлбөртэй хэлний сургалтад ч хамруулсан гэнэ.
Зуучлалын хөлсөнд 1400$ оюутан бүрээс авсан ба бусад бүх зардлаа оюутнууд өөрсдөө гаргажээ. Нью-Иоркоор ирсэн оюутнуудыг Оросын зуучлагч байгууллага тосч аван, ажилд зуучлах бүрдээ 50$ авч байсан тухай нэг оюутан ярьж байлаа. 5 сард ирсэн хэрнээ одоо болтол ажил олж чадаагүй, халаасны мөнгөө дуусган нилээд зутарч байгаа тухайгаа яриад, одоо жаахан мөнгө олдвол Денверт байгаа дунд сургуулийн ангийн найздаа найдан, явах гэж байгаа тухайгаа ч тэр оюутан ярьж байсан.
Atlantic city-д энэ компаны зуучлалаар ирсэн 13 охин, 4 хүү нэгэн зочид буудалд ажиллаж байгаа аж. Тэд өөрсдийгөө энд ирэгсдээс хамгийн азтай, бас арай гайгүй нөхцөлд амьдарч байгаа тухайгаа ярьж байсан. Бусад оюутнууд нь ихэвчлэн мөр мөрөө хөөн тарж, энд тэндгүй л ажил хайж байгаа.
Захирал Б.Отгонбат 6 сард энд ирж, оюутнуудын санал хүсэлтийг сонсч, асуудлыг шийдэхэд тусална гэж амалж байснаа гэнэтхэн нэг өглөө Монгол руу буцсан байсан тухай оюутнууд нилээд гомдон ярьж байлаа. Эднийх анх оюутнуудад 23 ажлын байр санал болгож байсан боловч, энд ирэхэд ихэнхи компани нь хуурамч, зарим нь
аль эрт үйл ажиллагаа явуулахаа больсон, хаяг төдий байсан тухай тэд өгүүлсэн. Бидний очсон 2 газарт энэ компаниас оюутнуудыг хариуцаж байгаа нэг ч хүн байсангүй.
Баримт 4
Энэ хөтөлбөрт оюутнуудыг зуучилсан 4 дэх нь болох "АААА" компаны шугамаар ирсэн нэг ч оюутныг энэ 2 газарт олж уулзсангүй. Хамгийн бага сурталчилгаа хийж байсан хэрнээ бүртгэсэн оюутнуудаа Аляскт, амалсан ажлын байрандаа ажиллуулж байгаа тухай бүдэг мэдээллийг оюутнууд хэлж өгсөн. Ямартай тэдэнтэй холбоотой сайн муу ямар ч мэдээллийг бид олоогүй.

Хоёр. Байдлыг нүдээр харж, чихээр сонсоход

Бид тус бүрдээ нэг өдрийг энэ 2 газар өнгөрүүлж, оюутнуудтай ярилцаж, амьдарч буй байраар очиж, хийж буй ажлыг ч нүдээр үзлээ.
1. Аtlantic city-д оюутнууд эхэндээ зочид буудалд амьдарч байснаа, арай хямд үнэтэй байр хөлслөн, зардлаа хэмнэх гэж олноороо хамтдаа амьдарцгааж байна. Миний очиж үзсэн 3 байр нь бүгд л давчуу жижиг өрөөнүүдтэй хэрнээ бие засах болон усанд орох дундын нэг л өрөөтэй байв. Байрууд нь ихэд бохироос гадна, шалан дээрээ хуучирч муудсан хивсэнцэртэй бас бясаа жоом, хулгана ч хүртэл бий гэнэ.

Оюутнууд уг хивсэнцэр дээр тус бүрдээ жижиг дэвсгэр олж дэвсэн зарим нь бүхлээрээ, цөөн нь хөнжил нөмөрч унтана. Atlantic city-ийн 2 ч байр нь "харууд"ын хороололд байгаа болохоор тэд ч их болгоомжтой байгаа бололтой.
Virjina Beach-д оюутнууд зочид буудал болон хөлсний байранд бөөнөөрөө сууж байна. Quality Inn буудалд 2 орон дээр 8 уулаа шахцалдан амьдардаг. Нэг хүүхдээ нуугаад, хэмнэсэн мөнгөөрөө 7 хоногийн хоол авсан тухайгаа ч тэд ярьж байлаа.

Ихэнх байрууд нь нэг хүүхдээс 7 хоногийн 75$ орчим авч байгаа нь амьдарч байгаа нөхцөл байдалтай нь харьцуулахад арай л үнэтэй санагдаж байсан.

2. Хоол хүнсний хувьд бүгд л хэцүү байдалтай. Atlantic city-ийн оюутнууд ойр орших хятад хоолны газраас "тахиа" авч иддэг бол Virjina beach-ийн оюутнууд 1.49$ үнэтэй хятад гоймонгоор ихэвчлэн хооллодог гэж байлаа. Зарим оюутнууд монголоос борц авч ирсэн болохоор нэг хэсэгтээ л дажгүй хооллож байгаа бололтой.
Энэ 2 газрын аль аль нь цэнгээний болон аялал, амралтын зориулалттай болохоор бусад хотуудын адил, байнга худалдан авах мах болон, монгол хүүхдэд хэрэгтэй хүнсний хангамж дутагдалтай байгаа нь анзаарагдаж байв.

3. Atlantic city-д ихэнх оюутнууд тэрэг түрдэг ажил хийж байна. Ажлаа алдахгүйн тулд өглөө 6 цагт дугаарлан байж тэргээ авах бөгөөд тэр даруйдаа казинонуудын үүдэнд дугаарлан үйлчлүүлэгчдээ хүлээнэ. Өдрийн 12 цагаас хойш л үйлчлүүлэгчид олдож эхлэх бөгөөд оройдоо үйлчллэгчид олширно.
Үйлчилгээ нь тусгай тарифтай, харин тэрэгний түрээс нь 1-4 дэх өдрүүдэд 25-30$, 5-7 дахь өдрүүдэд 50-75$ болж өснө. Эхлээд түрээсний мөнгөө л олох нь чухал. Түүнээс илүү олж байгаа мөнгө нь өөрийнх нь. Мэдээж хүүхэд болгон янз бүр. Хэл сайтай, туршлагатай, овсгоотой нь өдөрт түрээснээсээ гадна 100$ гаргаж олдог гэнэ. Ихэнхи нь түрээсээ төлөөд 20-30$ олох бөгөөд энэ орлого нь байр хоолны зардалдаа л хүрэх төдий. Хэрэв үйлчлүүлэгч олдохгүй, орлого багатай үед түрээсний мөнгөө төлөхийн тулд өөрөөсөө нэмж төлөх, өрөөл бусдаас зээлэх тохиолдол ч буй.
Өнгөрсөн жил 10$ байсан тэрэгний түрээс энэ жил 25-75$ т хүрч өсөн хэлбэлзэж байгаа нь орлого олох боломжийг ч улам багасгаж байгаа аж. Atlantic city-ийн хэмжээнд тэрэг түрээслэгч 2 компаниас өдөрт үйлчилгээнд гаргаж буй 400 тэрэгний төлөө Африкаас ирсэн харууд, Азиас ирсэн Туркууд, Европоос ирсэн бусад орныхонтой төдийгүй монголчууд ч өөр хоорондоо өрсөлдөх хэрэгтэй болно.
Тэрэг түрж мөнгө олохын тулд өглөөний 7 цагаас шөнийн 3, заримдаа 5 цаг хүртэл нийтдээ 17-20 цаг ч зүтгэдэг болохоор оюутнуудаас их ч тэвчээр, зүтгэл шаардана. Ингэж зүтгээд өөртөө орлого олж чадахгүй, тэрэгний түрээсээ төлж байгаа нь ердөө л бусдад ашиг хийж өгч байгаа үзэгдэл гэж олон оюутнууд ярьж байсан.
Нойр багатай ажиллаж байгаа болохоор үйлчлүүлэгч хүлээх зуураа тэргэн дээрээ унтвал 100$-оор торгуулахаас эхлээд согтуу хөлчүү хүмүүст үйлчлэх, ээлж дарааллаа булаалгах, хэн нэгэн бүдүүлэг үйлчллэгчид загнуулан дарамтлуулах тохиолдол зөндөө. Жижиг түрьхан биетэй монгол охин, 3 бүдүүн хар суулгасан тэргийг түрээд явж байна гээд та сэтгэлдээ нэг төсөөлөөд үз дээ.

4. Atlantic city болон Virjina Beach-ийн зочид буудал болон үйлчилгээний газруудад ажиллаж байгаа оюутнуудыг жирийн нэг хар авгай, араб эзэн загнаж зандрах, дарамтлах, айлгаж ичээх тохиолдол зөндөө. Аялал. амралт цэнгээний зориулалттай ийм газруудад янз бүрийн хүмүүжил, муу дадал зуршилтай хүмүүс олноороо цугладаг болохоор эрсдэлд орох магадлал өндөр. Хэдийгээр АНУ-д хууль журам сахиулах, хяналт тавих ажиллагаа сайн байдаг ч мансуурал, хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг ийм газруудад илүүтэй гардаг. Яг үнэндээ иргэншсэн боловсон орчин бус эрсдэл ихтэй ийм газруудад, аюулгүй байдлыг хангах, анхаарч хяналт тавих боломжгүйгээр монгол оюутнуудыг олноор нь ажиллуулж байгаа байдал илүү санаа зовоож байлаа. Зарим оюутнууд илүү боломжтой сайн орчинд ажиллаж байгаа ч ихэнхи нь ийм эрсдэл дунд ажиллаж байгаа.

5. Хэдхэн хоногийн өмнө Atlantic city-д тэрэг түрж яваа нэгэн монгол охиныг хэдэн харууд цохиж авснаас уг охиныг өмөөрсөн монгол залуус, мөнөөх харуудын хооронд зодоон болсон байна. Энэ үйлдлийг зогсоосон цагдаагийн ажилтан, монгол оюутнуудад биеэ хамгаалах хутга болон нулимс асгаруулагч авч явж байх зөвлөлгөө өгснийг сонсоод үнэхээр гайхсан. Энэ зодооноос болж монгол оюутнууд эхэндээ нилээд айж түгшиж байснаа одоо огт тоохоо больж тэдэнтэй ана мана хэрэлдэж хараадаг болсон тухай сонсоход харамсмаар байлаа. Нэг хэсэгтээ харууд монгол оюутнуудын араас элдэв юм шидэж, харааж байснаа одоо гайгүй болсон гэж оюутнууд ярьж байсан.

6. Atlantic city-д ажиллаж байгаа монгол оюутнууд Америкийн нийгмийн хамгааллын дугаар /SSN/ -ыг 85 $-оор авч, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, ажил эрхлэх зөвшөөрөл авсан байсан бол Virjina Beach-д ажиллаж байгаа зарим оюутнуудад энэ бүхэн байсангүй. Энэ бүх бичиг баримтгүйгээр АНУ-д хөдөлмөрлөж байгаа бол "хууль бус" гэж тооцдог. Түүнчлэн оюутнуудаас SSN-ыг нь худалдаж авах тухай зар ч www.orloo.com сайтын зарын буланд мэр сэр үзэгдэх боллоо.
Мөн Atlantic city-д зарим монголчууд очиж, оюутнуудын j-1 визний ангиллыг сольж, АНУ-д янз бүрийн сургалтад зуучлах ажлыг 850$ -оор хийж болох тухай сурталчилгаа хийсэн тухай оюутнууд ярьж байсан. Яг энэ 2 асуудалд болгоомжтой хандах тухай "жирийн монгол иргэн" Орлоо сайт дээр бичиж тавьсан байсныг та нар санаж байгаа байх.

7. Atlantic city-д зочид буудал болон үйлчилгээний газруудад ажиллаж байгаа зарим оюутнууд угаалгын бодисоос харшил авсан тухай, зарим хүүхдүүд хятад хоолны газрын хоолноос хордлого авсан тухай ч яриа сонссон. Нэг оюутан охин, хөл нь өвдөж хавдсан охины тухай надад яриад очиж үзэхийг хүссэн боловч аль алинд нь боломж олдсонгүй. Түүнчлэн ажлаа алдахгүйн тулд маш бага унтаж, олигтои хоол хүнс хэрэглэж чадахгүй байгаагийн улмаас ядарч, бохир заваан орчинд амьдарч, хооллож байгаа байдал ч санаа зовоох асуудлын нэг байв.

8. Оюутнуудын сэтгэлийг хамгаас илүү зоовоож байгаа зүйл нь АНУ-д ирэхдээ гаргасан зардлаа хэрхэн төлөх вэ? гэдэг асуудал. Олон оюутнуудаас асууж сонирхоход, тэдний гаргасан зардал нь дунджаар 4000$ байв. Үүний 1400-1650$ нь зуучлагч компанид төлсөн төлбөр, 1400$ орчим нь замын зардал, халаасны мөнгө нь дунджаар 1000$ орчим. Визэнд орохдоо бүрдүүлэх материал болон эрүүл мэндийн үзлэгтэй холбоотой зардал. визний хураамжийн 140$ зэргийг монголд байхдаа өөрсдөө гаргасныг тусад нь тооцвол бараг 1 сая шахам төгрөг дээрхи зардал дээр нэмэгдэх аж.
Ямарч мэдээлэл, туршлага үгүйн улмаас Нью-Иоркоос Атланик хот руу "таксидаж" халаасны 1000$ -оосоо 300$ төлсөн, ирээд ажил хүлээж олон хонох зуураа халаасны мөнгөө зочид буудал болон, хоол хүнсэндээ зарцуулаад дуусгасан тухай олон яриа сонслоо.
Мэдээж хүүхэд бүрийн ар гэрийн боломж нь янз бүр. Зарим нь боломжтой айлын хүүхэд байхад зарим нь сайхан тооцоо, амлалтад хууртагдаж ийм мөнгийг зээлж ирсэн нь байгаа. Түүнчлэн уг компаниуд хүүхдүүдийг буцаж ирэх баталгаа болгон үл хөдлөх хөрөнгө болох орон сууц, хашаа байшинг барьцаалсан гэнэ.
Ямартай ч энэ хүүхдүүдийн туйлын хүслэн нь ядаж энэ зарцуулсан мөнгөнийхөө хагасыг ч болов олох бодол. Миний ажигласнаар Atlantic city-д тэрэг түрээд ийм мөнгийг олох боломж үнэхээр бага байгаа. Гэхдээ тэд энэ боломжийн төлөө л өөрсдийгөө золиослоод ч болов зүтгэж байгаа гэдгийг хэлж чадна.

9. Оюутнуудын хамгийн ихээр гомдож байгаа зүйл нь энэ хөтөлбөрт зуучилсан компаниудын монголд бүртгэхдээ амалж байсан амлалт, АНУ-д ирээд үзэж буй бодит байдлын зөрөө. Ихэнхи компаниуд оюутнуудад АНУ-д энэ хөтөлбөрөөр очоод олж болох мөнгөний тоог самбар дээр бодож үзүүлсэн гэсэн. Цагийн 8$*8 цаг=өдөрт 64$, 7 хоногийн 5 өдөрт 320$, сард 1280$ тэгээд бас илүү ажил гэхчилэн бодоцгоосон гэдэг. Хэдийгээр оюутан хариуцсан ажилтан нь надад " энэ бол мөнгө олох хөтөлбөр бишээ" гэж тайлбарлаж байсан ч бүх явцыг харахад зуучилсан компани ч, зуучлуулсан оюутнууд ч АНУ-д ирээд олж болох мөнгөний дүнг гол болгосон гэдэг нь шууд ойлгогдож байв.
Компаниуд олж болох ашгаа нэмэгдүүлэхийн тулд энэ хөтөлбөрт оюутан олж ирсэн хүүхэд болгонд 30$ өгөхөөр амалж байсан нь мөнөөх сүлжээний бизнесийн аргыг санагдуулам. Зарим компаниудын оюутнуудтай хийсэн гэрээг уншиж үзэхэд оюутнүүдын хүлээх хариуцлагыг голлон заасан мөртлөө, өөрийн хүлээх хариуцлагын талаар төдийлэн дэлгэрэнгүй заагаагүй байсан нь нилээд "алсын хараатай", залилангийн шинжтэй үйлдэл байж болох юм гэсэн сэжгийг ч төрүүлж байна. АНУ- явна гэдэг сэтгэлийн хөөрөлдөө энэ гэрээг ихэд анхаарч судлаагүй, энд ирсэн хойноо л олон муу заалтыг мэдэрч буйгаа зарим оюутан надад ярьж байлаа.
Ямартай ч энэ хийсвэр тооцоо болон худал амлалтын уршгаар оюутнууд АНУ-д ирээд гаргасан зардлаа төлөөд ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрөө төлөх мөрөөдөлтэй ирсэн нь харин үнэн.
"Ядахнаа энэ компаниуд үнэн байдлыг бидэнд хэлсэн бол бид өнөөдөр ийм цочролд орохгүй байсан шүү дээ" гэж хэлсэн тэдний гомдлын үг цөхрөлийн шинжтэй байсан. Байдал тийм ч сайн бус байж магадгүйд эргэлзсэн зарим оюутнууд хөтөлбөрөөс татгалзаж, мөнгөө буцааж авах саналаа Монголд байхдаа илэрхийлэхэд, тэд мөнөөх хураамжийн 1400-1650$ -ын талыг л буцаан олгох мэдэгдэл нь тэднийг аз туршихад ч хүргэсэн аж.

10. Энэ хөтөлбөрт оюутнуудыг зуучилсан компаниуд оюутнуудаас зуучлалын хөлс авахдаа 'ажлаа өөрөө олж чадах уу? биднээр зуучлуулж олуулах уу?" гэсэн асуултад зуучлуулна гэсэн болзолд нь 120-150$ авсан юм билээ. Хэрэв тэд хууль ёсоор АНУ-ын компаниудтай хамтран ажилласан бол тодорхой хэмжээний мөнгийг тэдэнд төлөх учиртай. Харин тэд АНУ-ын компанид мөнгө төлөлгүйгээр өөрсдөө ажил олох оролдлого нь энэ будлианы эх үүсвэр болж байгаа гэлтэй. Үүний тулд тэд төлөөлөгч нэрээр зарим хүмүүсийг суулгаж байгаа нь тэднээр ажил олуулах боломжит бус оролдлогын нэгэн хэлбэр юм гэж бодогдсон. Өөрөөр хэлбэл тэд оюутнуудын хууль ёсны хөтөлбөр бус хувийн ашиг завшааны төлөө л ийн ажиллаж байгаа юм байна гэдэг ойлголт бидэнд төрсөн.

Гурав. Сайхан сэтгэл болон өөдрөг урам зориг
Хэдийгээр байдал ийм амаргүй байгаа ч "15 минут" студийн цуврал нэвтрүүлэг, "жирийн монгол иргэн" ий бичсэн зөвлөмж уриалгууд олон хүнд нөлөөлсөн нь мэдрэгдэж байлаа.
-7 сарын 3 нд Вашингтон ДС хотоос гэр бүлийн 2 зөндөө их хуушуур хийж очин Atlantic city-д тэрэг түрж байгаа хүүхдүүдийг дайлсан тухай бүгдээрээ баярласан сэтгэлээр ярьж байсан.
-7 сарын 4 нд казиногоос гарч ирсэн нэгэн монгол бүсгүй, халуун наранд ээлжээ хүлээн тэргэн дээрээ чилж суусан оюутнуудад ундаа тарааж өгсөн нь тэднийг ямар их баярлуулсан гээч. Ердөө тэр ундаа хүүхдүүдийн цангасан ам төдийгүй. гуньсан сэтгэлийн цангааг тайлж байгааг харах сайхан байлаа.
-7 сарын 4 ний орой амралтанд тухлаад буцаж байсан зөндөө олон монголчууд тэрэг түрж байгаа оюутнуудыг өрөвдөж, 20$ өгөхдөө " намайг энэ тэргэн дээрээ суусан гэж тооцоорой" гэж хэлж байсан. Казинод автомат тоглоомоос 90$ хожсон нэг бүсгүй уг мөнгөө 5$-оор задлуулж, 10 гаруй оюутнуудад тарааж өгч байлаа.
-Бидэнтэй нэг зорилгоор Virjina beach явсан нэг гэр бүлийнхэн тэнд үнэхээр учраа олохгүй хэцүү байсан нэгэн охиныг гэртээ авчирсан. Тэд одоо ажил олж өгөхөөр хичээж байгаа.
-Яг өнөөдөр Хойд Каролинад байгаа нэгэн гэр бүл Atlantic city-гээс 2 охиныг гэртээ авчирч байгаа. Тэд бас л тэдэнд тусалж гэртээ байлган ажил олж өгөх гэж буй.
Сайхан сэтгэлийн тус үнэхээр багаддаггүй аж. www.orloo.com дээр тавигдсан бичлэгийн доорхи сэтгэгдлийг уншихад л монгол хүмүүст илүү ихээр илэрдэг өрөвч сайхан сэтгэл, чадах зүйлээрээ тус болох сон гэсэн чин сэтгэлийн хүсэл мэдрэгдэж байлаа.
Гэхдээ юу юунаас илүүтэй оюутнуудын өөрсдийнх нь өөдрөг сайхан урам зориг намайг баярлуулсан.
-Хичнээн амаргүй байлаа ч аав ээжийнхээ сэтгэлийг зовоохгүй гэсэндээ л " өө санаа зоволтгүй, бүх зүйл сайхан байгаа" гэж хэлээд л гүрийж байна даа. Ядаж л тэднийхээ сэтгэлийг зовоохгүй юм сан даа.
-Өөрсдөө зүтгэж ирчихээд гомдоллоод яахав дээ? Яаж ийгээд аргаа олоод л зүтгэнээ
-Эхний нэг сар учраа олохгүй их мунгинасан. Харин одоо л аргаа олж байнаа. Ядаж л яаж үйлчлүүлэгч олохоо мэддэг болж байгаа.
-Яахав. Үйлчлүүлэгчтэйгээ англиар яриад хэлний чадвараа сайжруулж байна. Мөнгийг хүмүүс яаж зовж байж олдогийг биеэр үзэж мэдэрч байнаа. Харин Америкт хүний хөдөлмөрийг сайн үнэлдэг юм байна.
-Үлдсэн 2 сар гүрийчихээд ажлынхаа төгсгөлд хэдэн хот үзэх санаатай байгаа.
-Буцаж Америкт суралцахаар ирэх боломжийг судалж байгаа. Уг нь энд сурах боломж олдвол би ч ёстой хичээнээ
Тэд ийн ярьцгааж байсан. Монгол хүний, байгаа орчиндоо дасан зохицох чадвар, алив зүйлийг ямагт өөдрөг сайхнаар төсөөлдөг сайхан сэтгэл, одоо байгаагаасаа илүү сайн боломж руу тэмүүлдэг өөдрөг тэмүүлэл мэдрэгдэж байлаа. Миний хоолондоо нэмэрлээрэй гэж өгсөн мөнгийг авахаас татгалзаж " Бид яах вэ? арай гайгүй байгаа. Бүр ядарч байгаа нэгэнд өг дөө" гэж хэлчихээд "нөгөө 10 000 төгрөг "гэдэг нэвтрүүлэг шиг" гэж инээлдэцгээж байсан. Тэдэнтэй хамтдаа нойргүй хоносон нэгэн шөнө надад үнэхээр сайхан байлаа.
Аливаа зүйл 2 талтай. Зарим хүүхдүүд гайгүй мөнгө хийж чадаж байгаа гэсэн. Гэхдээ ихэнхи нь ийм боломжгүй байгаа нь үнэн. Гэхдээ энэ хөтөлбөр чинь хэн нь илүү овсгоотой, самбаатайг шалгаруулах хөтөлбөр биш шүү дээ. Монголын оюутнуудыг хэлний чадвараа сайжруулах, Америк оронтой танилцуулах, бас ажил хийж бага хэмжээний мөнгө олох боломжийн төлөөх хөтөлбөр. Харин тэд энэ хөтөлбөрийг өөрсдөдөө их мөнгө олох хэрэгслэл болгож байгаа нь хамгаас харамсалтай байна даа.

Дөрөв. Хэн хариуцлага хүлээх вэ?

Америкт оюутан солилцооны хөтөлбөрөөр ирсэн монгол оюутнуудын бодит байдлыг нүдээр үзэж, тэдэнтэй ярилцаж, тодорхой мэдээлүүдийг сонсож, уншиж мэдсэний дараа "Эдгээр компаниуд Монголын оюутнуудаар бизнес хийж, мөнгө олж байна" гэж шууд бодогдсон. Хэсэг улстөрчид Монголын газар нутгийн баялгийг хууль бус аргаар хулгайлан завшиж, хувьдаа ашиглан баяжиж, эрээ цээргүй авирлаж байгаа. Гэтэл нэг хэсэг нь Монголын оюутнуудын хүсэл эрмэлзлэл, өөдрөг тэмүүлэлийг ийн худалдаж мөнгө олон баяжиж байна бус уу?
Хууль ёсыг чандлан сахидаг Америк оронд хүртэл, тэд хууль бус үйлдэл хийж байна. "Мөнгө цагаан, нүд улаан " гэдэгчлэн энэ эрээ цээргүй үйлдэл, хэмжээ хязгааргүй шунал ямар муу үр дагаварт хүргэж болохыг тэд төсөөлөхгүй байна гэж үү?
1. "Open World" компаны захирал Чинзориг, "Prince World" компаны захирал Баяр-Эрдэнэ, "Global leader foundation" компаны захирал Б.Отгонбат болон бусад энэ хөтөлбөрт оролцож байгаа компаны захирлууд энэ хууль бус үйлдлийнхээ төлөө заавал хариуцлгаг хүлээх ёстой. Та нар хөтөлбөр хэрэгжүүлж мөнгө ашиг олж болноо. Гагцxүү хууль дүрэм журмын дагуу хий л дээ.
2. Монгол орны ирээдүй болсон, монголын шилдэг их дээд сургуулийн оюутнуудыг бичиг үсэггүй Африкийн, боловсролгүй шахам Турк, Испаниудтай адил түвшинд аваачин, бүдүүлэг замбараагүй нэгний хараал зүхэл, дарамт доромжлол дор ажиллуулж байхдаа та нарын сэтгэл зүрх өвдөхгүй байна гэж үү?
3. "Би хүнд худлаа ярьдаггүй, хулгай хийж үзээгүй, сургуульдаа хичээж сайн сурдаг оюутан. Гэтэл энд тэрэг түрж ажилласан нэг сарын дотор л "харууд "тай хараал зүхлээр хэрэлдэж , хэн нэгнээс илүү мөнгө авахын тулд худал хэлж, хэн нэгнийг хуурч мэхэлж сурч байна шүү дээ" гэж уйлан байж хэлсэн оюутны үгийг та нарт дамжуулья. Энд ажиллаж байгаа оюутнууд 18-23 насны, яг л ургаж байгаа цэцэг шиг үзэсгэлэн гоо, дэврүүн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж яваа ид насныхан. Ийм сайхан залуусын гэгээлэг хүсэл мөрөөдлийг хиртүүлж, ирээдүйдээ итгэх итгэлийг нь унтрааж, бохир заваан бүдүүлэг ертөнцтэй дасал болгосныхоо төлөө хариуцлага хүлээхгүй гэж үү?
4. Ийм хөтөлбөрөөр энэ жил 4-5 компани 1200 орчим оюутнуудыг оруулж ирсэн төдийгүй, одоо ч нэмж ирүүлсээр байна. Ийм аргаар их мөнгө олж болохыг мэдэрсэн компаниуд ирэх жил 15-20 болж, 2000-3000 оюутан оруулж ирэн бизнес хийж эхэлбэл яах юм бэ? Ийм нөхцөлд бүү хэл, энд амьдарч буй цагаачдад ч эдийн засгийн хямралын муу нөлөөгөөр ажил олдохгүй, ажиллаж буй нэг хэсэг нь амьдралын өртгөө л тогтоож байгаа бүгд мэдэж байгаа.
Хэрэв энэ олон оюутнуудыг ийм эрсдэлтэй, хараа хяналт үгүй, аюулгүй байдлын баталгаагүй нөхцөлд байлгаснаар хэн нэгний амь нас эрсдэж, хүний наймааны золиос болгож, хүчирхийлэлд өртвөл хэн хариуцлагыг нь хүлээх вэ?
5. Монголчууд бид өөрсдөө хууль бус үйлдэл, эрээ цээргүй байдалдаа дасан зохицож, үнэнийг хэлж шаардахаас айж эмээж, хэн нэгний дарамт дарангуйлал дор өөрсдийн эрх ашгаа хамгаалахаас татгалзаж байдаг арчаагүй байдлаасаа салах цаг болжээ. Бидний энэ арчаагүй, эв нэгдэлгүй байдал дээр л арга зальтай, ичих булчирхайгүй, эрээ цээргүй хүмүүс "тоглож" хууль бус аргаар, заль луйвраар баяжицгааж байна. Эцсийн эцэст тэд энэ үйлдлээрээ, монголчуудыг эв нэгдэлгүй, эрх мэдэл, мөнгөөр бүх зүйлийг хэмждэг муу зуршилд дасгаж байна.
Нэмэлт хачиргүйгээр бодит байдал ийм л байна. Өнөөдөр эдгээр оюутнуудын энэ байдлын төлөө буруутай хүмүүс заавал хариуцлага хүлээх ёстой гэдэгт эргэлзэхгүй байна. Ядахнаа тэд өөрсдөдөө ашиг болгож авсан мөнгөнөөсөө зардлын тодорхой хувийг буцааж төлөх шаардлагатай гэж бодож байна.
Энэ асуудалд хэрхэн хандах нь хүмүүсийн өөрсдийнх нь асуудал. Би энэ бичлэгээрээ ямар нэгэн уриалга гаргах гэсэнгүй. Энэ оюутнуудын төлөө чин сэтгэл гарган, санаа зовж байгаа олон хүмүүстэй адил бодолтой байна. Мэдээж бид өөрсдийн чадах зүйлээ хийж байгаа бөгөөд цаашид ч хийх болно.
Харин хариуцлагын тогтолцоо хаана байна? гэж Монголын төрөөс асууя.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: gala_mn@yahoo.com

2010-07-07

http://www.orloo.info/writers/galbadrah/6585-oyutan

Wednesday, July 14, 2010

THANKS, MY FRIEND...


We went to the beach, and saw the Pacific ocean. I feel the night's easy breeze, her smell is like a queen's perfume. Everything is swimming in the fog, the top of the great Bay Bridge is hiding amongst million stars, the black night blankets wonderful down town San-Francisco.
The madam moon sometimes looks at her transparent self water of the ocean, when the waves come, the moon hides into the deep fog.
I'm very happy, the easy wind smooths my cheeks and plays with my hair. The ocean's mist is like a little rain. Half stars are falling from the sky to down town. Some brilliant stars decorate the Bay Bridge. The big waves blanket the great stones, this sounds like the symphony.
We admire this for a half hour, but I know that we need to go.
I'll never forget this day. Thanks, my friend, for showing me a wonderful night.

By MA

Thursday, July 1, 2010

DASAN ZOHITSOH JAAHAN HETSUU...

San hotiin tsag agaar ih sonin. Odort tenger ni 1000 huvirna. Manaihnii yridgaar havriin tenger end buten jiliin 365 honog urgeljilne. Suuliin 4 jil huitnii nuur uzeegui minii bie ene tsag agaart zohitsoh gej neleed yum bolj baina ))) 2006 onii namar eh ornoosoo garsnaas hoish dulaan gazar amidarch, hairtai Mongoldoo zovhon zunii delger tsagt ochij baisnii ulmaas daarah gedeg ug ugiin sand mini huuchraad baisan yum. Nomhon dalain eregt orshih tul San hotiin agaar chiigleg bogood ondorlog gazar baih tul salhi ihtei, tiimees ers tes uur amisgaltai gesen tomiyo tohirohgui ch minii huvid ers uur amisgaltai hot ))) ene agaart zohitsoh gej bie maani temtseldej 2 honog haluurch hevtev. End baidag egchiinhee ogson dugui bor emiig (neriig ni medehgui ee) uusnii daraa bosch ireed temdeglelee urgeljluulj baigaa mini ene. Odoo haluurahaa boliod tolgoi ovdoh ch namdsan, harin ch ulam sergeg tsovoo bolood bosood irsen )))
Purev garagt Geary deer orshih Royal market-in ezen irj uulzaarai gesen. Tend ajild orno gej naidaj baina. Mash tom delguur, hajuudaa jijig tsainii gazartai. Ihenh ni orosuud ajilladag yum bilee.

Margaashiig tesen yadan huleene, bi olon humuustei haritsdag ajild durtai. End gerees barag garahgui neg l hunii tsarai haraad suugaad baih uitgartai (((

Neeree udahgui naadam bolno. Bay Area-iin mongolchuud San hotiin Golden gate tsetserlegt hureelend naadmaa temdeglene. Ene tuhai medeellig www.zamdaan.com - s unshaarai

Ta buhniig hundetgesen Ma